Т.Гантулга: Нийт 246 байцаагч халдвар авсан, азаар хүний амь эрсдээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 27

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.27/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-т ажиллаж байна. Нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга, ажилчид цахим хэлбэрээр оролцож байна. 

Энэ үеэр МХЕГ-ын дарга Т.Гантулга Шадар сайд С.Амарсайханд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Бид хяналт шалгалтын ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2200 орчим байцаагч ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Нийт бие бүрэлдэхүүний 11.2 хувь нь буюу 246 хүн халдвар авсан. Азаар амь насаа алдсан хүндрэл байхгүй. Бид эмч, эмнэлгийн ажилтан болон цагдаа, онцгойгийн алба хаагчаас дутахааргүй хүч гарган ажиллаж байна" хэмээн тодотголоо. 

Түүнчлэн "Сүүлийн хоёр жилд үндсэн чиг үүрэг дээрээ нэмэгдэж, агаар орчны бохирдол дээр түлхүү ажиллаж байна. Энэ оны төлөвлөгөөний гүйцэтгэл 45.8 хувьтай байна. Төлөвлөгөөт шалгалт дөнгөж 11 хувьтай байна. Биелэлт муу гэж хэлж болно. Өнөөдрийн хамгийн чухал зүйл бол хууль тогтомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд анхаарч ажиллаж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сан(192.82.87.43) 2021 оны 07 сарын 28

энэ новшийг ажлаас нь халж шоронруу маршлуулах нь зүйтэй.

0  |  1
Top