216 ААН байгууллага аттестатчилах шалгалтанд хангалттай үнэлгээ авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний 263 ААН байгууллагад  аттестатчилах  шалгалт хийлээ.  

Шалгалтанд энэ оны 8 дугаар сарын 31-нд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусах ААН байгууллагууд хамрагдсан бөгөөд 216 ААН байгууллага “Худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтэнд  хангалттай үнэлгээг авсан байна.

Мөн шалгалтын явцад 6 ААН-д Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хэрхэн авах талаар зааварчилгааг өглөө.

Тэнцэхгүй санал хүргүүлсэн 8 аж ахуй нэгж нь:

  •  “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS5021:2019-1”  стандартын хэрэгжилт,
  • Худалдаа үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тавих дотоод хяналтын хэрэгжилт,
  • Мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар баригдсан эсэх,
  • “Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”
  • Тохижилтын ажилд тавигдах шаардлагын дагуу гадна орчноо тохижуулж, ногоон байгууламж хийсэн эсэх, эвдэрч гэмтсэн хэсгийг засах, хайс хашлага, гадна талбайн цэвэрлэгээ хийдэг эсэх
  • Хог хаягдлыг ялган ангилах савыг орох хаалганы гадна, дотор талд байрлуулсан эсэх
  • Хяналтын камер шаардлага хангасан эсэх зэрэг  шаардлагыг хангаагүй байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/141 тушаалын хавсралтаар баталсан удирдамжийн дагуу аттестатчилалын шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран зохион байгууллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top