Хаустай, 200-гаас дээш малтай хүмүүсийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна

2021 оны 07 сарын 29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа Хүнсний талоныг зорилтот хүмүүст хүргэхэд чиглэсэн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байсан.

Тэгвэл тэрбээр Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт орсон гэсэн мэдээллийг өглөө. Тодруулбал, Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаатай, нөхцөлтэй, хяналттай, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай гэх зэрэг хүмүүс шууд хасагдана.

Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүллээ”  гэв.

Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа: “Хүнсний талон дээр тухайлаад ярихад, зорилтот хүмүүстээ хүрэхгүй байна, авах ёсгүй хүмүүс аваад байна гэсэн шүүмж байдаг. Бид үүнийг засахын тулд төрд байгаа мэдээллийн сангуудыг ашиглана. Төрд байгаа мэдээллийн сангууд дахь мэдээллүүд дээр  үнэлгээ хийснээр тухайн өрхийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжтой юм уу, хөдөлмөр эрхлэж байгаа юм уу. Хэдий хэмжээний малтай юм, хөрөнгөтэй юм, ямар байшинд амьдардаг юм гэх зэргээр мэдээллүүд дээр үнэлгээ хийхээр Хүнсний талонд хамрагдах ёсгүй хүмүүсийн мэдээлэл системд тунаад гараад ирнэ. Тэдгээр хүмүүсийг автоматаар хасна.

Мөн нэг асуудал байдаг нь, журамд тусгасны дагуу хаягийн зөрчилтэй хүмүүст Хүнсний талон олгодоггүй юм. Тухайн баг хорооны засаг дарга нар, Өрхийн амьжиргааг дэмжих комиссуудын шийдвэрээр Хүнсний талон олгогддог. Тэгэхээр бид иргэдийн мэдээллийг цахимаар хянаад,  системүүдтэй уялдуулаад, нягтлаад аваад үзэхээр тухайн иргэн хаана оршин сууж байгаагаасаа үл хамаараад төрийн үйлчилгээг авах эрхийг нь нээх тухай өөрчлөлтийг “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-д оруулж байна. Ингэснээр оршин суугаа хаягийн бүртгэлгүй, хээр задгай газарт гэр бариад буучихсан, үнэхээр ядуу амьдарч байгаа иргэдэд төр нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж нь бүрдээд ирнэ. Зорилтот бүлэгтээ илүү чиглэсэн, системүүдээ илүү ашигласан,  халамжийн бодлогыг явуулна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зояин(192.82.75.72) 2021 оны 08 сарын 02

Ер нь ямарч хүнд дэмжлэг хүнс халамж өгөөд яадаг юм . Боль. Яах аргагүй хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өгөх нь шударга байх. Хөдөлмөрийн насны хүмүүст бол нээрээ яршиг баймаар юм. Хүүхдийн мөнгийг хүртэл багасга. Одоо халамжаа авч идчихээд хэвтээд байдаг залхуучуудад олон боллоо. Ажиллах хүч ч байхгүй боллоо

0  |  0
Цэцэгмаа. Н(66.181.177.205) 2021 оны 08 сарын 01

хорооны хэсгийн ахлагч нарын хийж байгаа ажил өөрсдөө аваад үлдсэнийг хамаатан садандаа өгдөг өгөх ёстой хүндээ өгдөггүй одоо хяналт сайн тавьж байвал болно М.А.Н санал өгөхгүй бол толон өгөхгүй гэж дарамтладаг\n\n\n

0  |  0
А(66.181.160.19) 2021 оны 07 сарын 31

Ажил мэргэжил эрхлэх боломжтой хүмүүст өгөхгүй байх нь чухал байна. Өдөр настай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсд л өгөх шаардлагатай шүү дээ

0  |  0
Саран(202.9.40.33) 2021 оны 07 сарын 30

Тэнэг хүмүүстэй ярьж бга юм шиг байх юмаа хауст амьдардаг 200 малтай хүн гуйлга гуйгаад амьдардаг гэхэд итгэхгүй бна юү ярьж бга юм бол доо

0  |  0
ИТГЭМЭЭРГҮЙ(103.80.210.18) 2021 оны 07 сарын 30

МЯНГАТ МАЛЧИН ӨӨРТ НЬ ХҮНСНИЙ ТАЛОН ЯАГААД ӨГӨӨД БАЙГААГ ГАЙХАЖ СУУДАГ ГЭСЭН

0  |  0
Йл(49.0.135.174) 2021 оны 07 сарын 30

Тэгээд тэр өгсөн авсан хүмүүст нь хариуцлага тооцоочээ

0  |  0
Зочин(150.129.142.242) 2021 оны 07 сарын 30

Нүд нь харалган эргүү юмнууд хүнээ зөв таньж өгөхөд яадаг байнаа. Энэ хороон дарга нар гэж элий балай юмнуудыг суудлын оронцог болгохоо болиочээ.

0  |  0
зочин(66.181.160.103) 2021 оны 07 сарын 29

дутуу алсан могой шиг юм хийхээ больмоор юм улс төрийн намууд улс төрчид сонгульд санал авч хууль бусаар төрийн эрх эрх мэдэлд хүрэхийн тулд бий болгосон залхуучууд бэлэнчлэгчдийн орон болгосон гажуудлаа засч арилгах амьдралтай олигтойхон шийдвэр гарга чадахгүй бол сонгууль болж пялдагналдаж ангайсан болгоныг нь бүтээдэг ид шидтэнгүүд болж жүжиглэцгээлдэхээсээ өмнө чадахгүй бол больцгоо

0  |  0
Zz(5.66.115.197) 2021 оны 07 сарын 29

Tiim humuus yaaj halamjind bagtsan yum eniig ogdog yer baitsaagch ed naraa shalga davhar

0  |  0
АРД(202.9.46.55) 2021 оны 07 сарын 29

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаатай, нөхцөлтэй, хяналттай, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай гэх зэрэг хүмүүс шууд хасагдана. Гэж байна тэгхээр өмнө нь хяналтгүй, хариуцлагагүй ийм баян цатгалан улсууд хүнсний толонд хамрагддаг байсан болж таарлаа энэ бүгдийг шударгаар шалгадаг байгууллага байна уу?

0  |  0
Зочин(66.181.169.108) 2021 оны 07 сарын 29

Хорооны Засаг дарга, ӨАДЗ-ийн шийдвэрээр олгогддоггүй шүү сайдаа. Хорооны Халамжийн мэргэжилтэн тэрхүү айлаас зөвхөн наад судалгааны асуулгын дагуу судалгаа авдаг. дээшээгээ очоод программд ордог гэсэн шүү. Үнэн мөнийг тогтоож хаанаа нугалаа завхрал байгааг судлаад өгөөрэй

0  |  0
Zochin(5.255.146.65) 2021 оны 07 сарын 29

Hamag uymaa uren taran hiisniihee daraa uhaarah uym daa

0  |  1
Juju (103.212.117.51) 2021 оны 07 сарын 29

Ichideggui hooson tolgoi nuud.Horoodiin zasag darga nariig jimhene zov humuus taviachee

0  |  0
МУ-иргэн(202.131.236.18) 2021 оны 07 сарын 29

Тэр хаусанд амьдардаг, том жийп машин ундаг хүмүүсд хэн хэзээнээс эхлэж хэний тушаал шийдвэрээр талон олгож байсан юм тэр хүнээс хариуцлаг нэхэх хэрэгтэй. Ядарсан ардуудад олдодгүй юм дадаа танил талаараа дамжуулж авцгаан. Наадуул чинь танилаараа л ярьж байж авч байгаа. Ичдэггүй шаарнууд юм даа.

0  |  0
Ф(66.181.161.97) 2021 оны 07 сарын 29

Сонгуулийн санал авдаг тогтолцоо нь энэ ш дээ юундаа гайхаад байдгийн 10 сард сонгуультай 2 тойргоо үлдээгээд бусад газраа халамжаа хасч байна хасхаас ч өөр аргагүй өрөндөө баригдаад хэцүүдлээ

0  |  0
Зочин (192.82.74.245) 2021 оны 07 сарын 29

Энэ сайд авгай он гараад тэтгэвэр нэмсэнгүй тэтгэвэр нэмээчээ өөрөө өндөр цалинтай байж болон настай буурайнууд арай гэж амьдрач байна

2  |  1
Иргэн(66.181.180.249) 2021 оны 07 сарын 29

Хавтгайрсан халамжаа зогсоо

0  |  0
зочин(59.153.115.164) 2021 оны 07 сарын 29

Зөв л болгох гээд үзэж байгаа юм байна, амжилт хүсье.

2  |  0
Top