Хүүхдийн мөнгө 2012 онд анх олгогдож эхлэхдээ л 20 мянган төгрөг байсан. Гэтэл одоо 2022 он болох гэж байхад 20 мянган төгрөг хэвээрээ л байгаа. Арван жилийн хугацаанд инфляцын өсөлтийн ямар ч нөлөөлөл тооцохгүйгээр, 20 мянган төгрөг хэвээр байгааг эргэж харах хэрэгтэй гэдэг талаас ярьж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас КОВИД & ХАЛАМЖ, ДЭМЖЛЭГ сэдвийн хүрээнд дараах асуултуудад хариулт авлаа.
-Халамжийн бодлогыг оновчтой болгох тухай асуудал ковидоос өмнө ч манайд тавигдаж байсан. Та ХНХ-ын сайдын үүрэгт ажлыг хүлээн авсныхаа дараа Халамжаас хөдөлмөрт чиглэсэн бодлого хэрэгжих шаардлагатайг мөн хэлж байсан. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхээр цар тахлын эрсдэл, сорилттой энэ цаг үед иргэдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах төрийн үүрэг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэмэгдэж байгаа талаар судлаачид хэлж, ярьж байна л даа?
-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын тухайд Засгийн газрын байр суурь нэгдмэл шүү дээ. Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээс авахуулаад, иргэд хүртэл нэгдсэн дуу хоолойтой байгаа. Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэдэг нь өнөөдөр халамж авч буй хүмүүст олгож буй дэмжлэгүүдийг шууд зогсоохыг хэлэхгүй юм. Харин өнөөдөр халамж авч байгаа иргэдээ хэрхэн яаж ажил, хөдөлмөртэй залгуулах вэ гэдэгт чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх нь чухал юм. Ковидын нөхцөл байдал гайгүй болоод ирмэгц залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, сургалтад хамруулах хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд, хүнсний талон авч байгаа юм уу, зорилтот бүлгийн залуусаасаа сонгон шалгаруулаад, хөдөлмөрт бэлтгэх, мэдээлэлжүүлэх, эерэгжүүлэх, ажил олгогчидтой холбож өгч, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих хөтөлбөр явуулна.
Бид Азийн хөгжлийн банктай хамтраад, өрхийн аж ахуй эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Зорилтот бүлгийн тухайн өрхийн гишүүний ур чадварт нь нийцсэн сургалтыг явуулах, жижиг бичил хөдөлмөр эрхлэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр, тухайлбал, оёдлын машин зэргээр хангаж өгөх, ер нь өрхийн аж ахуйг хэрхэн яаж эрхлэх вэ гэдэгт чиглэсэн мэдлэг, мэдээлэл олгоход анхаарна. Тухайн өрхөд зээл өгөөд орхидог биш, менторшип шиг дагалдуулаад, урт хугацааны цогц сургалт үзүүлдэг хөтөлбөрийг давхар явуулна. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” гэж том сан байдаг. Уг сангаа олон нийтэд илүү сурталчилж, мэдүүлж, зөвөөр таниулж, үйл ажиллагаагаа сайжруулаад явах ажил байна.
Хүнсний талон дээр тухайлаад ярихад, зорилтот хүмүүстээ хүрэхгүй байна, авах ёсгүй хүмүүс аваад байна гэсэн шүүмж байдаг. Бид үүнийг засахын тулд төрд байгаа мэдээллийн сангуудыг ашиглана. Төрд байгаа мэдээллийн сангууд дахь мэдээллүүд дээр үнэлгээ хийснээр тухайн өрхийн гишүүд хөдөлмөр эрхлэх боломжтой юм уу, хөдөлмөр эрхлэж байгаа юм уу. Хэдий хэмжээний малтай юм, хөрөнгөтэй юм, ямар байшинд амьдардаг юм гэх зэргээр мэдээллүүд дээр үнэлгээ хийхээр Хүнсний талонд хамрагдах ёсгүй хүмүүсийн мэдээлэл системд тунаад гараад ирнэ. Тэдгээр хүмүүсийг автоматаар хасна.
Мөн нэг асуудал байдаг нь, журамд тусгасны дагуу хаягийн зөрчилтэй хүмүүст Хүнсний талон олгодоггүй юм. Тухайн баг хорооны засаг дарга нар, Өрхийн амьжиргааг дэмжих комиссуудын шийдвэрээр Хүнсний талон олгогддог. Тэгэхээр бид иргэдийн мэдээллийг цахимаар хянаад, системүүдтэй уялдуулаад, нягтлаад аваад үзэхээр тухайн иргэн хаана оршин сууж байгаагаасаа үл хамаараад төрийн үйлчилгээг авах эрхийг нь нээх тухай өөрчлөлтийг “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-д оруулж байна. Ингэснээр оршин суугаа хаягийн бүртгэлгүй, хээр задгай газарт гэр бариад буучихсан, үнэхээр ядуу амьдарч байгаа иргэдэд төр нээлттэй үйлчилгээ үзүүлэх боломж нь бүрдээд ирнэ. Зорилтот бүлэгтээ илүү чиглэсэн, системүүдээ илүү ашигласан, халамжийн бодлогыг явуулна.
-Ковидоос хамаарсан төлөв байдлыг харахаар нийгмийн дундаж давхарга гэгдэх хэсгийн амьдралын чанар улам доошоо гулсах эрсдэл өндөр байгаад байна. Халамжийг зорилтот бүлэгт л чиглүүлэх засгийн бодлого дунд болон урт хугацаанд бол зайлшгүй чухал. Ойрын хугацаанд бол халамж гэхээсээ онцгой үеийн дэмжлэг нийгэмд хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэгсэд цөөнгүй байна. Засгийн түвшинд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрүүдийг бүгдийг нь шууд эргээд хэвийн байдалд оруулахад, цочирдол үүсэхээр байна гэдэг асуудлыг өчигдөр /уржигдар, сурв/ Засгийн газар дээр ярьсан. Өнгөрсөн жил төсвийг тооцоолж, зургийг нь гаргаж байхад цар тахал харьцангуй гайгүй болчихно гэсэн хүлээлттэй байсан учраас бодлогуудаа долоодугаар сарын 1-н хүртэл төлөвлөж гаргасан. Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд улам л хүндэрсэн байна. Хэдийгээр вакцин сайн хийгдэж байгаа ч хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, вакцин хийлгэж чадахгүй байгаа, хийлгээгүй хүмүүсийн хувьд халдварын тархалт их байна. Тийм болохоор ковидын үеийн дэмжлэгүүдээс ядаж л өрх бүрт хүрч байгаа Хүүхдийн мөнгийг ойрын хэдэн сард 100 мянган төгрөг хэвээр нь олгож явах нь зүйтэй гэдэг талаас ярьж байна. Гэхдээ тэгэхийн тулд шууд төсвийн тодотгол хийнэ гэхээр бас болохгүй байгаа юм. Учир нь төсвийн тодотгол хийх тавхан шалтгаан байдаг. Тэгэхээр Сангийн яам, Засгийн газрын түвшинд хэрхэн яаж, төсөв дотроо зохицуулалтуудыг хийж болох вэ гэдэг арга замыг эрэлхийлж байна. Ямар ч байсан ойрын хэдэн сар дотроо Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр хэвээр нь олгоё, цаашлаад үе шаттай бууруулах нь зүйтэй юм аа гэдэг дээр санал нэгдэж байгаа. Жишээлбэл, 80 юм уу, 70 мянга болгоод үе шаттай бууруулах талаар яригдаж буй юм.
Хүүхдийн мөнгө 2012 онд анх олгогдож эхлэхдээ л 20 мянган төгрөг байсан. Гэтэл одоо 2022 он болох гэж байхад 20 мянган төгрөг хэвээрээ л байгаа. Арван жилийн хугацаанд инфляцын өсөлтийн ямар ч нөлөөлөл тооцохгүйгээр, 20 мянган төгрөг хэвээр байгаа нь эргэж харах хэрэгтэй гэсэн зүйлийг ярьж байна.
-Манай хөдөлмөрийн зах зээл ковидын өмнөх олон жил сул дорой байсан. Ковидоос шалтгаалаад одоо улам хэцүү болж байна гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийж байна л даа. Хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн 3 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт ХНХЯ оролцоогоо хэрхэн хангаж ажиллаж байгаа вэ?
-Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг бүтэц учраас бүх яамд өөрсдийн саналыг тусгаад, явж байгаа. Зөвхөн Сангийн яам, Монголбанк гээд орхиод байхгүй, өөрийн салбар дотроо хийж, хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүд юу байна вэ гэдэг дээр анхааран ажиллацгааж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдыг дэмжих зээлийн хөтөлбөрүүд дээр ХХААХҮЯ ажиллаж байна. Манай дээр дотроо таван хөтөлбөртэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байна.
Ер нь ковидын үеийн хөдөлмөрийн зах зээл хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ гэхээр цахимаар ажил хийж болох юм байна, төр үйлчилгээгээ цахимжуулж болох юм байна гэдэг давалгаа гэх юм уу, маш сайн явагдлаа шүү дээ. Жишээлбэл, “E Mongolia” дээр төрийн 500 гаруй нэр төрлийн үйлчилгээнүүд нэгдчихсэн байна. Энэ болгоны цаана хүний цаг зав хэмнэгдэж, ачаалал нь шийдэгдэж байна. Тэгэхээр нэг талаас шинэ төрлийн хөдөлмөрийн харилцааг бий болгож өгч байгаагаараа онцлог байна. Энэ долоо хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар орж байна. Хуулийн төсөлд цагаар ажиллах, зайнаас ажиллах, гэрээс ажиллах гэх мэтчилэн шинэ төрлийн хөдөлмөрийн арга хэрэгслүүдийг оруулж өгч байгаагаараа онцлогтой байгаа.
Ковидын үеийн нөхцөл байдлыг арай өөрөөр дүгнэж, цэгнэж харахгүй бол болохгүй. Олон хэмжээст ядуурал гэж ухагдахуун гарч ирдэг. Ядуурлыг тооцохдоо зөвхөн мөнгөн хэрэглээ, мөнгөн орлого дээр суурилахаас гадна орон сууцны төрлөөр нь, амьдарч байгаа нөхцөл зэрэг олон хэмжээсээр ядуурлыг тооцдог.
-Ковидын үеийн ядуурал дэлхий нийтэд анхаарал татсан асуудал болоод байна. Манай улсын 2018 оны ядуурлын статистик 28.4 хувьтай гарч байсан. Энэ үзүүлэлт гарч байх үед та ҮСХ-ны дарга байсан. Тэгвэл та ХНХ-ын сайдын хувиар, ковидын нөлөөлөл энэ хувь хэмжээнд хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ?
-Ядуурлын 2020 оны судалгааны дүнг Үндэсний статистикийн хороо удахгүй зарлах ёстой. Бидний уламжлалт аргачлал буюу өрхийн хэрэглээн дээр суурилсан аргачлалаар ядуурлыг тооцохоор, ядуурлын хувь хэмжээ буурсан гарах болов уу гэсэн хүлээлт миний хувьд байна. Яагаад гэхээр төр засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн энэ олон арга хэмжээнүүд өрхийн орлогыг нэмэгдүүлсэн үү гэхээр нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна. Хүүхдийн мөнгийг нэмсэн, цахилгаан дулааны төлбөрийг тэглэсэн, НДШ-ийг чөлөөлсөн буюу хүмүүс цалингаа бүтнээр нь авсан, зээлийн төлбөрүүдийг хойшлуулсан учраас иргэд тэр мөнгөө өрхийн бусад хэрэглээндээ зарцуулсан байгаа. Ингээд өрхийн орлогыг аваад үзэхээр илүү нэмэгдсэн харагдана. Тэр хэмжээгээрээ ядуурлын хэмжээнд тодорхой бууралтууд ажиглагдана гэдгийг зөвхөн би ч биш олон улсын байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны судалгаанууд харуулаад байгаа юм. Азийн хөгжлийн банкны судалгаанаас харахад, Хүүхдийн мөнгөний нэмэгдэл зэргээр өрхийн хэрэглээг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй байсан бол ядуурлын түвшин бараг 40 хувьд хүрэх байсан. Харин ингэж дэмжлэгийн арга хэмжээ авснаар 17 хувь руу орж буурахаар байна гэсэн урьдчилсан таамаглалыг дэвшүүлсэн байгаа юм.
Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, ковидын үеийн нөхцөл байдлыг арай өөрөөр дүгнэж, цэгнэж харахгүй бол болохгүй. Олон хэмжээст ядуурал гэж ухагдахуун гарч ирдэг. Ядуурлыг тооцохдоо зөвхөн мөнгөн хэрэглээ, мөнгөн орлого дээр суурилахаас гадна орон сууцны төрлөөр нь, амьдарч байгаа нөхцөл зэрэг олон хэмжээсээр ядуурлыг тооцдог. Тухайн өрхөд эрүүл мэндийн асуудлаар ямар гачигдал байна вэ. Тухайн өрх боловсролын байдлаар ямар гачигдалд өртсөн байна вэ гэх зэрэг 8-10 хэмжээсээр тооцож гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Ер нь ядуурлаас гарах хамгийн сайн арга нь тухайн улс орон боловсрол болон эрүүл мэндийн салбартаа түлхүү хөрөнгө оруулах байдаг. Энэ бол аргагүй л дээ. Тухайн өрхүүдийг аваад үзвэл хэн нэгэн хүн нь эрүүл мэндийн гачигдалд орлоо гэхэд бүх л хамаатан саднаараа санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Тухайн өрх санхүүгийн бэрхшээл, зовлонд өртдөг шүү дээ. Хэрэв бид боловсролыг илүү сайжруулаад явах юм бол хувь иргэн бүрийн хувьд өөрөө өөрийгөө тэтгээд, өөрөө өөрийгөө авч явах мэдлэг, чадвар нь илүү нэмэгдэнэ. Тиймээс улс орнууд энэ хоёр салбартаа илүү хөрөнгө оруулж байж ядуурлаас гардаг.
-Танд баярлалаа
Сэтгэгдэл ( 12 )
1-2 хүүхэд хүн биш үү тэнэгтээд бгаарай зүгээр ялгаварлахгүй эрх тэгш олгох хэрэгтэй. Доор Комм бичсэн зочны сэтгэгдэлд хандаж хэлэхэд
1-2 хүүхэд өрх айлууд хүүхдээ тэжээх асуудалгүй. Бас 2 саяаас дээш орлготой өрхүүдэд хэрэггүй. Тэгэхээр үлдсэн өрхүүдэд нь өгч байсан нь дээрдээ.
halamjaas tetgewert garsan hugshchuul bol bur hetsuu ted uwchtei ajil hiih chadwargui awc bgaa 188000 haanaach hurehgui em taria hool und amidrah oron ged uun deer l anhaarah heregtei
Zeel neg udaa tglej ugii xvvxdin mungu mash ix nemer bolj bga
ядуурал яахлаараа буурдаг юм бараг 2 жил шахам ажилгүй хорчихоод улам нэмэгддэг юм байгаа биздээ эрүүл ухаанаар бодооч хүүхдийн мөнгийг 100000 хэвээр үлдээ
Хүн бүрт мөнгө олгооч
ЭНЭ ТОМ ДАРГА ХҮН НААНДАЖ ”байгаа” ”байгаа” байгаа” ГЭДЭГ ҮГЭЭ ЦӨӨХӨН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙМААР БАЙХ ЮМ ДАА ...\n
yduurlaas gargachihsan gej yrih geed baigaa yumuu yduu bailgah zorilgotoi geh geed baigaa yumuu tengerees harj baigaa aytai yrihaa bolio
Хүүүхдийн мөнгө буулгахгүй нэмэх ёстой та нар өөрсдийнхөө улсаас төлүүлдэг төлбөр тооцоогоо хасах ёстой хүүхдүүдээс хасах эрх та нарт байхгүй шүү одоо махаа ч авч чадахгүй байна нөөцийн мах нь ч олдохгүй байна талхаа авья өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байна амьдрал улам л дордож байна 20000 төгрөгөөр сар амьдрахуу 100000 төгрөгөөр ч амьдрахгүй хүрэхгүй гурил будаа ургамлын тосны үнэ нэмэгдээд байна наад зах нь ханиадны эм тариа түлээ нүүрсний хэрэглээ их бий сард 20000 байтугай 100000 ч хүрэхгүй
Тэтгэвэр нэмээчээ авгай минь
ard tumnii khuukhduudees haramlaad arduur ni uursduu khuvaaj idetsgeegeed....oiriin saruudad gechikhjee...zasgiin tolgoid garsan balai yumnuud ...ichij amidar...
Хүүхдийн мөнгийг ойрын саруудсаад байх юу байдийн. Ядаж хүүхдүүдэд ээ насанд хүртэл нь өгөөд байхад байгалийн баяоаг хүртээмжтэй биз дээ. Байхгүй, болохгүй л гээд баахан тоо уншаад тайлбар тавиад л ,луйварчид болохоор хэмжээ хязгааргүй аваад болоод байдаг.