ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхны сэтгэл санаа бодлын хурдаар өөрчлөгдөнө

Я.Болор | Zindaa.mn
10 цагийн өмнө

Хонь

Өнөөдөр удирдлагадаа ямар ч саналыг зоригтой тавь. Таныг сонсож, дэмжинэ. Бүх зүйл хамаагүй энгийн тул өөрийгөө шаналгах хэрэггүй. Бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхий.

Үхэр

Өнөөдрийн шийдэмгий, шаргуу байдал нь удахгүй үр шимээ өгнө. Хаа нэгтээ удах бол таны төлөө санаа тавьдаг хүмүүстээ энэ талаар хэлээрэй. Нарны дор таны байр суурийг булаацалдах хүн гарч ирнэ. Бэлэн байгаарай.

Ихэр

Сонирхолтой зүйлээ хий. Зөвхөн өөртэйгөө байсан гэж хэн ч танд гомдохгүй. Бусдын анхаарлын төвд орохоос зайлсхийж, нам жим байхыг хичээгээрэй. Өөрийгөө дэлхийн төв гэж эндүүрэх хэрэггүй.

Мэлхий

Эргэн тойрны хүмүүсийн инээд хөөр танд халдварлана. Та хэн нэгэнд жинтэй зөвлөгөө өгч эсвэл дэмжлэг үзүүлнэ. Таны амбиц өнөөдөр тохиромжгүй байх тул өнөөдөртөө мартаарай.

Арслан

Өнөөдөр таны сэтгэл санаа бодлын хурдаар өөрчлөгдөнө. Найз нөхөртөө туслахаар шийдвэл тэр бүх асуудлаа таны нуруун дээр үүрүүлнэ гэдэгт бэлэн байгаарай.

Охин

Удаан барьж авахаас зайлсхийж байсан зүйлийг өнөөдөр л амжуулсан нь дээр. Хайртай хүндээ анхаарал халамж тавиагүй юм биш биз? Өнөөдөр алдаагаа засах боломж бий. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий.

Жинлүүр

Өнөөдөр бүгд таныг сонсоно. Амьдралд нь хайр гарч ирсэн үед найз нөхдөө мартаагүй биз? Хэн нэгэн танд гомдож байгааг од эрхэс сануулжээ.

Хилэнц

Амьдралын далайд удаан гэхдээ итгэлтэй хөвж байна. Та зорилгодоо ойрхон байгаагаа мэдэж байгаа тул нүд нь гэрэлтэнэ. Хэн нэгнийг хуурах хэрэггүй. Өөрөө эвгүй байдалд орно.

Нум

Гэрлэлтээ батлуулах зэрэг гэр бүлийн баяр баясгаланг мэдрээрэй. Ямар нэгэн таагүй зүйл хийх хүсэл төрвөл хорвоо бөөрөнхий гэдгийг санаарай. Өнөөдөр хатуу үг хэлэхээс зайлсхий. Таны эсрэг ашиглагдана.

Матар

Шинэ мэдлэг, дадалтай болоход өнөөдөр маш амархан байна. Хэвшсэн ойлголтыг эвдээрэй. Од эрхэс таныг ивээнэ. Өмнө нь очиж байгаагүй газар руу зүглэх шаардлагагүй.

Хумх

Та хэзээ хэзээнээс илүү буулт хийж, шийдэл хайх ба үүнд өрсөлдөгчид нь баярлана. Асуудлыг шийдэх энэ арга танд ч таалагдана. Эргэлзээ төрүүлдэг хүмүүсээс хол байгаарай.

Загас

Хэн нэгэнд удаан хаалгаа тайлж өгөөгүй бол өнөөдөр нээгээрэй. Сайн хүн орж ирнэ. Шинэ найз нөхөд амьдралд нь асуудал дагуулна. Утгагүй зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд биеэ бариарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top