Өнөөдөр 2026.06.15. Энэ оны 166 дахь өдөр бөгөөд он дуусахад 199 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 50 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн салхины өдөр, Дэлхийн хандивын өдөр тохиож байна. Коста Рикад энэ өдөр мод суулгах өдөр бол Италид Инженерийн, Их Британид Үндэсний шар айргийн, Азербайжанд Үндэсний авралын, Киргизэд Гал түймэртэй тэмцэх албаны ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч, Оскар болон Алтан бөмбөрцөгийн шагналт Хелен Хант, жүжигчин Кортни Кокс, жүжигчин, рэпер О’Ши Жексон буюу Айс Кьюб, жүжигчин Кен Жонг, Нил Патрик Харрис, Германы хөлбөмбөгийн хаалгач Оливер Кан, Египетийн хөлбөмбөгч Мохамед Салах зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
МЭӨ 763 онд Ассиричууд нар хиртэлтийг тэмдэглэв. Хожим хойно түүхийн энэ сурвалжийг ашиглан Месопотамчууд он дараалалдаа дурджээ.
1410 онд Монголын хаан Өлзий Төмөр Онон мөрөнд Мин гүрэнтэй тулалдсан шийдвэрлэх тулалдаанд Юнле хааны цэрэгт бут цохигдов.
1896 оны энэ өдөр Японы түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй цүнами болов. Байгалийн гамшгийн улмаас 22 мянган хүн амиа алджээ.
1924 оны энэ өдөр “Форд” 10 сая дахь автомашинаа бүтээжээ.
1932 оны энэ өдөр Болив, Парагвай улсын дунд дайн эхэлжээ.
1950 оны энэ өдөр Баруун Герман Европын Зөвлөлийн гишүүн болсон байна.
1956 оны энэ өдөр Жон Леннон, Пол Маккартни нар анх удаагаа уулзжээ.
1977 онд Франкогийн дарангуйллаас хойш анхны чөлөөт ардчилсан сонгууль Испанид боллоо.
1999 оны энэ өдөр Бельгид “Кока-Кола” ундааг химийн найрлагаас нь болж худалдаалахыг хориглож байв.
2001 оны энэ өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагджээ. Хятад, Орос, Казахстан, Тажикстан, Киргиз болон Узбекистан улсын удирдлагууд ШХАБ-ыг үүсгэн байгуулсан билээ.
2013 оны энэ өдөр Пакистан улсын Кветта хотод автобусанд суурилуулсан бөмбөг дэлбэрч, 25 хүн амиа алдан, 22 хүн шархадсан байна.
Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )