УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.15/ Төрийн ордонд эхэллээ.
Уг сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж байна.
Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналтын сонсголыг зохион байгуулж буй бөгөөд 2023-2026 он хүртэл нийслэлийг удирдсан Х.Нямбаатарын хийж хэрэгжүүлсэн мега төсөл, түүний зарцуулалтын тухайд сонсгол үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )