“Улаанбаатар Амазонс” баг “FIBA 3x3 Vienna 2026” Дэлхийн их дуулга тэмцээний дэд байрт орж, 10.000 долларын эзэд боллоо.
FIBA 3x3-аас мэргэжлийн тэмцээний амжилтаар оноо олгож эрэмбэлдэг.
Венын Дэлхийн гранпригаас мөнгөн медаль хүртсэний дараагаар Монголын “Улаанбаатар Амазонс” баг бүх багуудыг тэргүүлж, чансааны эхэнд бичигдэж эхэллээ.
Энэ нь Монголын баг анх удаа мэргэжлийн багуудын дэлхийн чансааг тэргүүлж байгаа тохиолдол юм.
Стив Сөр дасгалжуулагчтай “Улаанбаатар Амазонс” багтаа баяр хүргэе.





Сэтгэгдэл ( 1 )
ОХИДУУДДАА БАЯР ХҮРГЭЖ , АМЖИЛТ ХҮСЬЕ