Монголд Зөвлөлтийн эмч нарт зориулсан хөшөө босгохыг Буриад улс санал болгожээ

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 09

Талын оронд хөдөлмөрлөж байсан Зөвлөлтийн эмч нарт зориулсан хөшөөг Монголд босгохыг Буриадын улстөрчид санал болгож байна. Ингэснээр Монгол Улсад зөвлөлтийн анагаах ухааныг хөгжүүлэхэд тэдний оруулсан хувь нэмрийг алдаршуулан мөнхжүүлэх болно гэжээ. Энэ санаачилга нь Монгол-Оросын харилцааг бэхжүүлэхэд бас нэгэн чухал алхам болж чадах юм.

Буриад улс ба Монгол Улс нь хөрш зэргэлдээ хил залган оршдог, түүх соёлоороо маш ойрхон улс орнууд билээ. Манай хоёр улсыг урт удаан хугацааны түүхэн харилцаа холбосон. Хүмүүнлэгийн шинж чанартай янз бүрийн арга хэмжээ, тухайлбал агуу хүмүүст зориулсан хөшөө дурсгал босгох үйл хэрэг сайн хөршийн харилцаанд ихээхэн дэмжлэг болдог нь нууц биш юм.

Хөшөө бол зөвхөн соёлын өвийн обьект төдийгүй улс төрийн давамгайллын илэрхийллийн бэлэг тэмдэг юм. Гэхдээ хөшөө нь бас улс хоорондын соёлын харилцаа, харилцан зөвшилцлийн нэг бэлэг тэмдэг билээ.

Шинэ хөшөөг ихэвчлэн дайны баатарууд, улс төрчид, соёлын зүтгэлтнүүдэд зориулан босгодог. Харин гавъяа зүтгэл, ажил хөдөлмөр нь шууд ил харагддаггүй ч багагүй чухал тэр л хүмүүс болох эрүүлийг хамгаалах системийг үүсгэн байгуулж хүний амь нас эрүүл мэндийг хамгаалж ирсэн анагаахын зүтгэлтнүүдийн тухайн дурсах нь ховор. Азид тахалтай тэмцэж явсан зөвлөлтийн эмч нарт зориулсан дурсгалын хөшөөт цогцолбор нь найрамдлын хөшөө байх болно гэж Алексей Михалёв үзэж байна.

«Хар үхэлтэй» тэмцэгчид

19-р зууны 2-р хагаст Оросын анхны дипломат төлөөлөгчид Монгол Улсад ирж байжээ. Хижиг эсэргэнэ, салхин цэцэг, яр тэмбүү зэрэг нэн хүнд өвчнүүдийн эх үүсвэр болж байгаа улс орны ариун цэвэр эрүүл ахуйн маш дорой, хүнд муу нөхцөл байдал оросын эмч нарыг цочирдуулж байжээ. Өргөө (одоогийн Улаанбаатар) хотноо суух Оросын консул «Түвдийн анагаах ухаан, домч лам нарын урлагийн тухай юу ч ярьж байсан үнэндээ хариугүй өчүүхэн зүйл юм» гэж бичжээ. Оросын элчин сайдын яамны бага эмч Осипов дээр зөвхөн өвчтэй хүмүүс төдийгүй мөн туршлага судлахыг хүссэн домч лам нар ч ирдэг байв.

1940-өөд оны үеэр Монголд тараваган тахал дэгдсэн юм. Энэ аймшигт өвчин асар олон хүний амь насыг авч оджээ. Энэ хүнд цаг үед зөвлөлтийн эмч нар Монголд ажиллаж байсан бөгөөд чухамхүү тэд л «хар үхлийн» голомтыг дарж чадсан юм.

БНМАУ-ын 100 эрхэм алдартан

Бүр Хаант Оросын үеэс Орос эмч нар Монголд амжилттай ажиллаж байсан, гэхдээ л олон нийтийг хамарсан анагаах ухааны үндэс суурийг Зөвлөлт Холбоот Улс тавьсан юм. ЗСБНХОУ-ын гавъяат эмч, мэс засалч Павел Николаевич Шастин Монголын анагаах ухааны хөгжилд түүхэн гавъяагаараа алдаршсан. Тэрээр 1923 онд Монгол улсад томилогдож ирээд анхны эмнэлэг, амбулаторийг байгуулсан юм. Хүндээр өвчилсөн Сүхбаатар жанжныг хүртэл тэр эмчилж байжээ. Үнэндээ чухамхүү Шастин л Монгол улсад европын анагаах ухааны системийг үүсгэн байгуулсан юм.

Эрүүлийг хамгаалах салбарын хөгжилд байгуулсан гавъяаг үнэлж Монгол улсын засгийн газар зөвлөлтийн эмч Шастиныг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Павел Шастины нэрийг «БНМАУ-ын зуун эрхэм алдартан» номонд оруулсан бөгөөд мөн 1961 онд клиникийн төв эмнэлгийг түүний нэрэмжит болгосон билээ.

Анагаах ухааны өөр нэг гарамгай зүтгэлтэн бол тахал тархвар судлаач, микробиологи, анагаах ухааны доктор Алексей Михайлович Скородумов юм. Тэрээр Сибирь Алс Дорнодын тарваган тахлын эсрэг системийг зохион байгуулах үйл хэргийг санаачлагч, Эрхүүгийн их сургуулийн анагаах ухааны факультет ба халдварт өвчний танхимыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Иркутск муж, Ар Байгал, Азийн улс орнуудад тарваган тахлын байгалийн голомтод очиж ажилласан олон тооны экспедицийг зохион байгуулсан хүн юм. Түүнийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан.

Өөр алдартнууд ч бий. Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, «БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан» «Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч» цол тэмдгийн эзэн, олон тооны шинжлэх ухааны бүтээлүүдийн зохиогч Евгений Павлович Голубинский бас л талын Монголд ажиллаж байсан. Монгол улсын Эрүүл мэндийн яамны Байгалийн Голомтот Халдварт өвчин Судлалын Үндэсний Төвийн Хүндэт дэвтэрт түүний нэрийг оруулжээ. БНМАУ-д ажиллаж байсан эмч нарын дунд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Буриад улсын олон эмч нар бий.

Найрамдлын бэлэг тэмдэг хөшөө

Монгол Улс Хятадаас тусгаарлаж, тусгаар тогтнолоо олсон 1920-иод оноос эхлэн ЗСБНХУ задарсан 1989 он хүртэл зөвлөлтийн эмч нар Монголд ажиллаж байсныг тэмдэглэх нь зүйтэй. — Тэдний ажил халдварт өвчний эсрэг тэмцэлд тухайн цаг үедээ ер бусын гайхамшигт дэвшлийг авчирсан юм. Харин миний бодож байгаагаар ийм хөшөө дурсгал нь Орос улс ба Монгол улсын хоорондын найрсаг сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд тус нэмэр болох өгөх болно. Цэрэг дайн, шашин шүтлэгт хамаарахгүй эмч нарт зориулсан хөшөө нь Буриад, Иркутск, Алтай зэрэг хил орчмын бүс нутгуудын төдийгүй бүхэлд нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын олон зуун эмч нарын нөр их хөдөлмөрийг орчин үеийн нөхцөлд үнэлэн тэмдэглэх боломж олгоно гэж Алексей Михалёв өгүүлж байна.

Үүний сацуу анх түрэн орж ирсэн казахчууд, монголын дундад зууны байлдан дагуулагчид, Иргэний дайны цэргийн жанжнуудын алдрыг мөнхлөх хэрэгтэй эсэх тухай эрс ширүүн хэлэлцүүлэг маргаан Буриад улсад сүүдлийн жилүүдэд явагдаж байна. Эдгээр маргаан нь Буриадын нийгмийг тэр чигт нь хамарсан далд зөрчил, зууны тэртээх зөрчилдөөн мөргөлдөөний алсын сануулгыг нүцгэлэн ил гаргаж байна. Харин хэнтэй ч байлдаж байгаагүй, эсрэгээрээ хүмүүсийг эмчилж, амь насыг нь аварч байсан эмч нарт зориулсан хөшөөг хэн нэгэн сөргөөр хүлээж авах ёсгүй юм.

— Ялангуяа иргэний дайнд зориулсан асуудлаар Буриад улс дахь хөшөө дурсгалын тухай орчин үеийн өргөн цар хүрээтэй хэлэлцүүлгүүд хүмүүсийг хооронд нь талцуулж салгаж байна. Энэ бүхэн нь тэнцвэржүүлсэн, сайтар бодож тунгааж нарийвчлан шалгасан хөшөө дурсгалын бодлого өргөн цар хүрээгээр эрэлттэй, хэрэгцээтэй байгааг гэрчилж байна гэж Алексей Михалёв үзэж байна.

Зөвлөлтийн эмч нарт зориулсан хөшөө нь нь зөвхөн тэдний баатарлаг хөдөлмөрийн гавъяаг мөнхжүүлээд зогсохгүй Зүүн Азийн бүс нутгийн түүхийн хүмүүст сайн мэдэгдэж чадаагүй дүр зургуудыг олон нийтийн ухамсарт хүргэж, түгээн дэлгэрүүлж, Орос-Монголын харилцааг хөгжүүлэхэд нэмэлт түлхэц, нэмэр тусаа өгнө гэдгийг эрдэмтэн онцлон тэмдэглэж байна. Энэ тал дээр, унаган соёлоо хадгалж үлдсэн Холбооны хилийн субъект болох Буриад улс нь дурсгалын хөшөөт цогцолборыг босгох үйл хэргийн санаачлагч болж чадна.

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.140.92) 2023 оны 05 сарын 29

\nOдооны буриадууд Mонгол угсаа Mонгол гарал үүсэлээсээ ичээд Oрос хүн болох гэж их алиа царайлдаг болсон доо. урд нь Oросууд биднийг яр тэмбүүтэй гэж шоолдог байсан бол одоо бас буриадууд хөшөөгөөр далимдуулан шоолж байх санаатай ...3-р эмнэлэгийн урд байгаа шастины хөшөөг наад буриадуудад харуулчих..жич Oрос эмч нарын гавьяаг үгүйсгэх гээгүй шүү..гэхдээ энэ хөшөөг бариулчвал бид насан туршдаа Oросуудад буриадуудад доромжлуулах сэдэвтэй болно\n

0  |  1
Zochin(66.181.186.67) 2021 оны 08 сарын 13

Demjij bna

0  |  0
Үзэл бодол (66.181.183.220) 2023 оны 05 сарын 29

Зөв санал бна, дээр үед монголчуудын элдэв өвчин эмгэгийг эмчилж ач тус үзүүлсэн нь 100 хувь үнэн.

1  |  1
Хуц (192.82.75.134) 2023 оны 05 сарын 29

Шастины хөшөө бнаа .бноо. Урвагч буриадуудаар заалгахгүй .Ленинийхээ толгойтойгоо цаашаа амаа хамхи . Оросын боолууд .

0  |  2
.(31.155.241.245) 2021 оны 08 сарын 18

орос эмч нарын тусыг монголчууд угаасаа бүгд мэдэж байгаа байлгүй .тэгээд ч шастины нэрэмжит эмнэлэг байж л байгаа ш дээ.өөрсдийгөө монгол гэхээс дургүйцдэг болсон буриадууд бидэнд заалаа юу.оросд бараг уусаад цаашаа сэтгэлтэй болсон нь бүр илт юм гээч...

3  |  0
Заагч (202.9.46.48) 2023 оны 05 сарын 29

Доор баахан вирус хятадын хаягдлууд хуцалдаж унгас алдаад байна зев шт ер нь vнэнийг нь хэлвэл еширхене гэдэг дээ Монголыг хар вирус хятад гамингаас Оросууд л хамгаалж тусалсан хэзээ Япон Америк тусалж байлаа туслахыг ч боддоггvй одоо ч тийм цаашдаа ч тийм л байна Монгол тусгаар байгаад вирус хятадын vлдэгдлvvд л хорсч чацга алдаж бархирдаг тэдэнд Монголыг залгих хорт хятад санаа бий.хог хятадыг устгавал одоогийн хятад вирус устана

2  |  2
orosiin gusnii suu(98.215.126.149) 2021 оны 08 сарын 10

solongosuud zaisand bogd haanii tembuug emchilj baisan geed neg tenemel solongosiin hushuu baiguulsan.Mie mash tom gazar ugsun.Odoo tend irsen solingos bolgon Bogd haant mongol uls tembuundee barigaad haaniih n tembuug solongis emchilj ugsun geed tohuurhan yrij ttashaal avtsgaah yum bilee.Odoo bas oros buriaduudiin tembuunii ulger shineer ehkeh yum bizdee.Komenternii gar hul bolj mongoliig samarsan ulsuud bol buryat buyu buruutanuud shuu.Hel soyogui boltoloo orosd uussan buruuranuud bidend zaadag hen be osda

0  |  0
(103.212.118.209) 2021 оны 08 сарын 10

orosuud shal demii baisin ,hajuud ni bayan yaponuud bas manj hyatadduud amerikuud mongol tulii zarim ni bur emchileed ard tumeniig ni gegeeruuleed yag saihan hurungutnii hugjliin dardan zamdaa yavaj baihad ni orosuud hucheer orj irj bugdiig ni buudaj baahan horloj baij bilee

0  |  0
Занга(202.179.26.73) 2021 оны 08 сарын 10

Лениний том толгойг зайлуулх цаг аль хэдийн өнгөрч дээ буриадууд аа. Тэрнийхээ оронд орос эмч нараа хөшөөжүүл.

1  |  0
Зангар(202.179.26.73) 2023 оны 05 сарын 29

Шастины хөшөө хуучин 3 р эмнэлгийн хавьцаа засгийн ордны баруун талд байсан. Одоо 3 р эмнэлгийн үүдэнд байх ёстой. Тийм хөшөө байсаар байгааг буриадуудад хэлээд л болоо. Монгол ур хийцгүй хаалга, хөшөө, хэрэгсүүрийн газар нутаг биш ш дээ.

2  |  1
зочин(103.57.94.221) 2021 оны 08 сарын 12

оронд нь Орост Батхааны хөшөөг босгоё.

2  |  0
Сэм(202.9.47.10) 2021 оны 08 сарын 10

Хөшөөгөөр юугаа хийх вэ дээ.

1  |  0
Аү(202.126.90.74) 2021 оны 08 сарын 10

Тэр дундад зуунд англичууд хүртэл усанд ордоггүй хатан хаан нь 2 сард 1 удаа усанд ордог байсан юм шүү дээ,өмхий үнэртүүлээд л. ТЭР ҮЕД БУРИАДУУД МОНГОЛЫН НЭГ ХЭСЭГ БАЙСААН.Харин хасагууд бол тээр сүүлд ирсэн гуйлгачингууд.Тэднийг монголд шингээсэн нь үнэхээр алдаа болийн.

0  |  1
иргэн(66.181.188.222) 2021 оны 08 сарын 09

Хир гараа угаавал буян арилна гээд Түвдүүд сургасан , яр .тэмбүүг Манж нар, Гятдууд тараасан байх аа ...бидний өвөг дээдэс 200 -гаран жил манжын дарлалд үнэн ядарсан нь мэдээж .Тэр үед монголд антибиотек , пенциллин нь байгаагүй . 3 р эмнэлгийн үүдэнд Шастины хөшөө байдаг оросууд мэддэггүй юм бн . монголчууд ч гэсэн дэлхийн 2 дайны үед оросод тусалж байсан

0  |  0
ККк(124.158.107.6) 2021 оны 08 сарын 09

Үүний сацуу анх түрэн орж ирсэн казахчууд, монголын дундад зууны байлдан дагуулагчид, гэнэ үү энэ юу гэсэн үг вэ харин орсууд тан нар буриад монголруу түрж орж ирж эзэлсэн түрэмгийлсэн байх

2  |  1
Шаардлагагүй(121.45.113.67) 2021 оны 08 сарын 09

Оросууд Буриадын хэл соёлыг устгаж, үйл олноор нь хомроглон устгасан, одоо ч Буриадууд Монголоос гаралтай гэж хэлж чадахгүй Монголтой хамааг үй Буриад гэдэг үндэстэн гэж эргүүтдэг сармагчингууд. Ганц Монгол өвчиндөө баригдсан байсан биш антибиотикийг нээгээгүй бүх улс оронууд халдварт өвчөндөө баригдаж үхэж байсан үе, ичээд байх шаардлагагүй.

2  |  1
Сэрэлт(202.21.108.36) 2023 оны 05 сарын 29

Орос эмч нарын тусаар мөхлийн ирмэгээс холдсон доо. Тэр үе бол Монгол хүмүүний сэрэлт, сэргэн мандлын үе байлаа. Одоо 3 сая давсан нь Орос эмч нарын л гавьяа. Тэдний гавьяанаас өөр хэн ч хуваалцах эрхгүй, хөшөө дурсгал босгох нь туйлын зөв.

3  |  3
хөшөө (66.181.166.134) 2021 оны 08 сарын 12

энэ ёстой болохгүй шүү, монголчууд тэмбүүндээ баригдсан бсныг оросууд, буриадууд ирж эмчилсэн гэдгийг харуулсан хөшөө болно. үүгээр далимдуулаад оросууд, буриадууд биднийг тохуурхаж бх санаатай шүү. юун хөшөө? болиорой. яахав, эрдэмтэн мэргэд боловсролтой орос, буриадууд худлаа үнэн соёлтой л бх байх, харин энгийн ард иргэд нь хөгийн гарууд ш дээ, онигоо болгож ярих санаатай.

5  |  1
иргэн(202.131.233.82) 2023 оны 05 сарын 29

3 р эмнэлгээ Шастины нэрээр нэрлэлээ. Болоо юм бишүү?

6  |  2
иргэн(202.126.88.45) 2021 оны 08 сарын 09

Монгол улс Хятадаас тусгаарлагдсан гэж юу хуцаад бгаан, Хэзээч Хятадын эрхшээлд байгаагүй.\nБид түүхээ сайн мэддэг хөх залаат Монголчууд шүү

3  |  1
цахар(103.99.103.99) 2021 оны 08 сарын 12

Буриадууд орост ууссан, одоо манийгаа араасаа чирэх гээд л янз бүрээр үзэж байх шив дээ. Хэнд хөшөө босгохоо та нараар заалгана ч гэж юу байх вэ?

5  |  1
Top