Хотын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХЫН тулд 223 км зам тавина

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 13

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд энэ долоо хоногт танилцуулсан билээ. 

Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн юм. 

УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, шинэчлэлт хийх, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хотын зам, тээврийн стратеги судалгаа, чадавхи бэхжүүлэх цогц ажлыг таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлнэ гэдгийг Засгийн газраас танилцуулсан. 

Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, ачааны терминал, логистикийн төвийг байгуулах тооцоо, судалгаа хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж буй аж.

Түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог 71,5, гол ба туслах 73,5 км, авто зам, гол болон туслах гудамж 78 км зам тус тус баригдана.

Зураг төслийг энэ онд боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.187) 2021 оны 08 сарын 13

Биелдэг бол сайхан мөрөөдөл бна грашуудаа дийлэхгүй байж том бааж

0  |  0
Top