Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө нээлээ

2021 оны 08 сарын 15

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байсан. Тэгвэл хугацаанаас нь нэг хоногийн өмнө буюу өнөө өглөө 06:00 цагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийлээ. Үргэлжлүүлэн 47 хүний  бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг хийсэн. Мөн авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэв.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.25.78) 2021 оны 08 сарын 15

Стандартаар байх ёстой зүйлийг хийлээ барилаа гээд байх шаардлагагүй, жоохон юм үзэж нүд тайлсан шинжтэй байж сур коммунист засаглал гэж үнэн арчаагүй новшнууд бх юм.

0  |  0
Top