Жаргалант тосгонд 70 ортой дотуур байр ашиглалтад орлоо

2021 оны 08 сарын 18

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилга бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн алслагдсан бүс буюу хотын төвөөс 60 орчим километрийн зайд орших тус сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг бөгөөд хол гэртэй 170 орчим хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг байна.

Алслагдсан дүүрэгт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй нэг гол бэрхшээл нь сургууль, дотуур байрны орчин нөхцөл хангалтгүй байгаа явдал байдаг. Сурагчдын сурч боловсрох таатай нөхцөл, эрүүл мэнд болон сурлагын амжилтыг сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тус бүтээн байгуулалтыг “Морин сувд” ХХК 2020 онд барьж эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанд буюу энэ оны хичээлийн шинэ жилээс эхлэн ашиглалтад ороход бэлэн боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top