Баянхонгорчууд “Токио-2020” олимпын медальт тамирчдадаа гурван өрөө байр бэлэглэлээ

2021 оны 08 сарын 18

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгасан  тамирчдаа ийнхүү хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл  үзүүллээ.

Энэ үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт 3 өрөө орон сууц бэлэглэв.

Түүнчлэн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өглөө.

Тамирчдаа их спорт, олимпын тавцанд амжилт гаргахад Хонгор нутгийнхан цаашид нэгдэн дэмжин туслахаа илэрхийллээ. Олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа олонтаа мандах болтугай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯНХОНГОРЧУУД(103.242.47.14) 2021 оны 08 сарын 18

Баянхонгор аймгийн удирдлагууд мундаг спорт ойлгодог залуус байна Сая болсон үндэсний барилдааны цол хүёингүй гэдгийг ард түмэнд мэдэгдэмээр байна Цолын зөвхөн наадмаар олгодог гэдгийг сануулчээ

0  |  0
Ховд(192.82.77.252) 2021 оны 08 сарын 18

Болортуяа-д С.Бямбацогт 3 өрөө байр өгөөчээ

0  |  0
зочин (202.9.46.193) 2021 оны 08 сарын 18

ХҮРЭЛ МЕДАЛЬТ БОЛОРТУЯАГИЙН АЙМГИЙНХАН ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙНА ВЭ? 3 ӨРӨӨ БАЙРАА ЭРТХЭН ӨГЧИХ ЮМ БИШ ҮҮ ???

0  |  0
иргэн(192.82.78.210) 2021 оны 08 сарын 18

Болортуяа аль аймгийнх вэ?

0  |  0
Зангараг(202.179.25.78) 2021 оны 08 сарын 18

Тэгээд Болортуяаг ялгаварлан гадуурхаж байгаа юм уу?

0  |  0
Top