Ц.Шаравжамц: Саид Моллаи болон олимпын медальтнууддаа Гавьяат тамирчин цол, байр олгоно

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

"Токио-2020" олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн, жүдоч Саид Моллаи Монгол Улсын Засгийн газарт гомдсон талаараа Ubn.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр өөрийнх нь амжилтыг үнэлж, байр өгөөгүй, Засгийн газраас олгоно гэсэн 60 сая төгрөгийг аваагүй хэмээн уг ярилцлагадаа хэлсэн юм. Тиймээс бид энэ асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас тодрууллаа.


-Саид Моллаи Монгол Улсын Засгийн газарт гомдсон талаараа Германд очсоныхоо дараа Монголын хэвлэлд ярилцлага өгчээ. Засгийн газрын шагнал, урамшуулал хэзээ олгогдох вэ. Олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчнаа алагчиллаа гэж Саид Моллаи ойлгосон бололтой?

-Алагчилсан, өөрөөр хандсан зүйл бүх шатанд байхгүй. Саид Моллаи адилхан монгол хүү болсон шүү дээ. Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртисэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.

Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, Олимп, дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан байгаа.

-Засгийн газраас Саид Моллаид 60 сая төгрөг өгнө гэснээс өөр мэдээлэл яваагүй тул байр болон гавьяа шагналын талаар мэдэж амжаагүй Герман ниссэн бололтой?

-Байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон.

Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн.

 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.242) 2021 оны 08 сарын 20

Моншолд амьдрахгүй юм бол энэ нөхөрт өгөөд ч яадаг юм.ирандааа очвол хэн ч биш цаазлуулна шүүдээ

0  |  0
Zochin(64.119.19.223) 2021 оны 08 сарын 20

Tegeed uguuch dee.uyndaa tataldaad bgaan.

0  |  0
zochin (202.126.90.146) 2021 оны 08 сарын 20

Saeid mollai hezee ch uuriiguu gutaasan zuil yrihgui tuunii amjiltad ataarhaj jutuurhsun humuus tuuniig gujirdej bichsen ni oilgomjtoi ymarch tamirchin uuriiguu ingej gutaasan zuil yrihgui ee MONGOLCHUUDAA

0  |  0
Иргэн(202.21.108.177) 2021 оны 08 сарын 19

Арчаагүй удаан, хариуцлагагүй, мэдрэмжгүй суудал бөглөсөн нуснууд\n

1  |  0
zochin(87.214.24.143) 2021 оны 08 сарын 19

tegvel hol horionii ueer hil davsan hereg uu ene ch bas asuudal shuu , tegeed ch iran hun bas l yduu setgelgeetei shuu , gehdee ogoh ymii ni jurmaar ni ogoh ni zov

0  |  0
Yu(98.204.176.20) 2021 оны 08 сарын 19

Ooroor n guilgaj heluulelgui og l doo .oh estoi n bol!! Durak sdanuud shuu

0  |  0
тимсё(88.116.92.142) 2021 оны 08 сарын 19

Цагаачыг цагаа хатгана цагаан....

0  |  0
зочин(66.181.161.19) 2021 оны 08 сарын 19

ойлгомжтой шүү дээ.Манайхан болсон хойно хэрэггүй юм ярина.Бүтэхгүй.

0  |  0
Зочин(66.181.161.60) 2021 оны 08 сарын 20

Өө тэр солгой чинь юу вэ шуналын тулам биш үү. Засгийн газараас мөнгө аваад ар гэрлүүгээ явуулна ч гэх шиг. Тийм хачин нөхөрийг монголын иргэн болгосон Х.Баттулга зардалы нь хариуцаж нутагт нь буцаах хэрэгтэй. Тэвчээргүй олон юм ярьсан эр хүний шинжгүй нөхөр бна.\n

1  |  5
zochin(49.98.146.72) 2021 оны 08 сарын 19

yanaa ene alband bga uls iin hariuthlaga gui surguulch tugsuugui engej l setgendee bulain.d alham dutamdaa aldaa gargana urgachtai ajil dag alba gej Mgl.d bna uu ⁉️ hariuthlaga gej yum ta nar.s alham duramd heregtei bna thag ued n hiih btal daraa n dandaa gonchognon

0  |  0
Дүрвэж яваа хүн шт(66.181.188.115) 2021 оны 08 сарын 20

Тэр гавьяат чинь хэрэггүй ээ. Хурдан орон байр, тэтгэлэг мөнгийг нь шийдэж өг. Амь нас нь дээсэн дөрөөн дээр бгаа аав ээж ах дүү нараа амьд дээр нь авчрах гэж тэвдэж яваа ядарсан хүн шт

4  |  0
N(66.181.161.111) 2021 оны 08 сарын 19

Muuhai hariutsalggui hund surtlaa MAN haruulh bgaa n

0  |  0
зайл шараваа(192.82.80.225) 2021 оны 08 сарын 19

сошиалаар саваад эхлэнгүүт л бантсандаа байр өгнөшдээ сүртэйн гэж мэдэгдэл гаргаж байгаа юм шиг санагдаж байна

1  |  1
Дэмий гонзгой(192.82.90.205) 2021 оны 08 сарын 19

Түргэн шуурхай цаг ухайд нь шийдэх хэрэгтэй. Ядаж жудо бөхийн холбоонд дуулгасан гээд байх юм байхгүй шүү. Төр төлөөлж биеийн тамир спортын холбоог удирдаж байгаа бол наана чинь нэг хэлтэй устай гадаад харилцаа гэж юм байнаа даа түүгээрээ дамжуулаад уулзаад хэлж болно доо. Төрийн бус байгууллагад нь дуулгасан ч гэх шиг. Төр төмбөгөр ёс ёмбогор гэж мэдэж ав дэмий гонгой минь.

4  |  0
Зочин(202.55.188.108) 2021 оны 08 сарын 19

Явлаа гээд байсан шүү дээ. Манай төрийн ажил гэж ямар ч сэтгэл зүтгэлгүй удаан хойрго явдагийн нэг жишээ. Бүгд толгойгүй намчингууд.

0  |  0
Одноо(43.242.242.209) 2021 оны 08 сарын 19

60 саяыг нь өгөөчээ. Тойруулаад бултаад байхын. Юун 14 хоногын хөл хорио вэ , онгоцноос буухад нь л бүгд тойрч бүчээд угтаж аваа биздээ. Тэгээд бүгд гэр гэртээ харьцгаасан. Маргаашнаас нь л гадуур хүмүүстэй уулзалдаад явж байсан биздээ. Шараваа хүмүүсийг тэнэг гэж бодоо юу. \n

8  |  0
Zochin(150.129.142.196) 2021 оны 08 сарын 20

Tegeel khurdan ogooch ,. Ogoogvi bj l \nBoon mongo bair ogson gej bicheel bxiin .. naad zakhiin oron bairnii asuudliig ni khurdan shiidchikhvel ashtai yu daa

2  |  0
Zss(64.119.26.177) 2021 оны 08 сарын 19

Yun hudulmuriin baatar ve boliochee shit

1  |  0
Top