“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 10-ны хуралдаанаас гаргасан билээ.
Ингэхдээ Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.
Тэгвэл олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи Ubn.mn сайтад түүний амжилтыг үнэлээгүйд гомдолтой байгаа талаараа ярилцлага өгсөн нь өнөөдөр анхаарлын төвд байна.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Саид Моллаид Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц "Саид Моллаи адилхан монгол хүү болсон шүү дээ. Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртисэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан байгаа.
Тамирчдад байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон.
Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 12 )
ES Bayr baihdaa ymar goe huleej avch hundetgel uzuulj blaa.Ene Huuk.Oyuk 2 t eersdiigee zugaatsuulahaas eeriig hiihgui nee.Olumpiin horoo hezee Su giin huuhed ochson ve.Oyuk n tailvar hiigeech.Ajlaa hiih chadvar medleggui bol zaigaa tabiad egeech.Ard tumen buhimdaj bn.Hamag ami amidral.huls huchee gargaj avsan amjiltiig barag yrvaij harj bga uom n\nbishuu.Du giin huuhdees ajliig n av.
Ёндонпэрэнлэйн Басхүүд ГАВЬЯАТ олгох ёстой
arai dendej bnaa.tatvar tulugchdiin mungiig denduu hereggui zuild ursgaj bna.neg udagiin mungun shagnall bj boloh yum.bair suuts baingiin undur shagnaliig mongolchuud eserguutsej bna.medali avlaa geed ulsiin ner deeshilsen yum bol bhgui.ulsiin tusuvt daramt iheer uchirch bn.kompaniin ner deerees barildaj bga ter kompani ni ugaasaa uggdug bas nutgiin zuvlul ntr geed shagnal mudahgui.mongolchud mash i ih eserguutsej bna
Хүрэл медаль авсан хоёр тамирчиндаа байр өгсөн. Мөнгөн медаль авсан Моллайд байр өгнө гэж хэлээгүй гэсэн.Моллай гомдож байгаагаа хэлсний хүчинд нэг байртай болж магадгүй юм шиг байна.Бусад тамирчдад ч шагнал өгнө гэж хэлүүлж чадлаа. Хэрэгтэй юм боллоо.
Xaashaa um ve dandaa bairgui tamirchid bdg um uu. Esvel ugjchadaj bgas ni bair um uu. Zarim ni bur xed xeden bairtai bolj bgaa um bish uu. Xudulmuriin unelgui yaxav. Ter gaviyatiin uguxud bolox bus uu. Nasaaraa xudulmurluud odon avdag biz dee. Bas bair ugdug blsn umuu
Цэндбаатарт байр өгөө.
Яг яст мэлхий шиг ажиллаад араас нь хөөж тайлбар тавиад өөрийгөө өмөөрөөд байх юм энэ нэг нам дагасан дэмий гонзгой. Хэл мэдэхгүй хүнд хүндэтгэл үзүүлээд сайхан сэтгэлээсээ тайлбарлаад ойлгуулж болно доо өөрийгөө өмөөрөөд эудо бөхийн холбоо хэлнэ биз гэх шиг чамд төрийн ажил хийхэд чадвар хурд сэтгэл алт аль нь дутаж байна. Чи ялархаад байх юм байхгүй бүхэл бүтэн улсын спортын салбар удирдаж байж гоншогноод байх юм. Албаныхаа шугамаар сайхан хүлээн аваад ойлгуулж хэлэх нь чиний үүрэг шүү.
Хүндийн өргөлтийн тамирчин АНХЦЭЦЭГТ урамшуулал олгох хэрэгтэй л юмдаа.
Энэ шаравжамц гэж дурак бнаа. Үхсэний чинь монгол хүү. Нэг муу зальтай цагаач. Наадах чинь Нуруунд чинь хутга шаана даа.
Urantsetseg chn havar hodolmoriin baatar bolson shuu dee
jasan udaan gardag shidver jum be torin ajil ingej higddeg jumuu
Одоо энэ баатар маатар гэж балайрдагаа болио, зүгээр мөнгөн шагналаа л өг! Яг бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн фронтод ажиллагсадаа л тэр баатараа өгдөг юм байгаа биз...