Гавьяат тамирчин М.Уранцэцэгт ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртээхээр болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 10-ны хуралдаанаас гаргасан билээ. 

Ингэхдээ Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан юм.

Тэгвэл олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаи Ubn.mn сайтад түүний амжилтыг үнэлээгүйд гомдолтой байгаа талаараа ярилцлага өгсөн нь өнөөдөр анхаарлын төвд байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол Саид Моллаид Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээж, орон сууц бэлэглэх зарлиг, шийдвэр гарсан бөгөөд хараахан өөрт нь танилцуулж амжаагүй байжээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц "Саид Моллаи адилхан монгол хүү болсон шүү дээ. Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртисэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.

Тамирчид маань Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп, дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан байгаа.

Тамирчдад байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон.

Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн" гэлээ.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(202.126.90.39) 2021 оны 08 сарын 22

Hүдээ олсон шагнал байна даа Зангаагийн бичсэнийг дэмжиж байна Элбэгдоржид ял оноовол ялтаны зарилаг хүчингүйд тооцож Батүүлийн цолыг хураах хэрэгтэй Батүүл ухамсараараа цолоо эргүүлж өгнө

1  |  0
Иргэд(202.126.90.39) 2024 оны 04 сарын 11

Hүдээ олсон шагнал байна даа Зангаагийн бичсэнийг дэмжиж байна Элбэгдоржид ял оноовол ялтаны зарилаг хүчингүйд тооцож Батүүлийн цолыг хураах хэрэгтэй Батүүл ухамсараараа цолоо эргүүлж өгнө

1  |  0
Зангаа(202.179.25.78) 2024 оны 04 сарын 11

БатҮүлийн баатар цолыг хураан авч Уранцэцэгт улсын баатар болгон өгөх хэрэгтэй.

5  |  1
byambasuren(192.82.82.69) 2024 оны 04 сарын 11

demjij bn

1  |  0
zochin(87.214.24.143) 2024 оны 04 сарын 11

mollai hezee ch mongol hun bolohgui gehdee irgenshiltei ni unen bolno / irgenshil gedeg zugeer bichig barimt/ , iranchuud buduulegduu humuus baidag shuu

1  |  0
Top