Зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ

2021 оны 08 сарын 20

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөөнд тодотгол хийх ажлын талаар танилцуулсан.

Тус зуслангийн бүсэд 50.920 нэгж талбар байгаагаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөг баримтлан 2016-2020 онд газар эзэмшиж буй 2959 нэгж талбарын 177.3 га газрыг өмчлүүлжээ. Өнөөгийн хэрэгжиж байгаа ерөнхий төлөвлөгөө нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд, төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсээд байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус 26 амнаас эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гэсэн дөрвөн амд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг шийдэхийг үүрэг болгов. Үлдсэн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг нийслэлийн 2022 оны төсөвт суулгахыг даалгалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.75.103) 2021 оны 08 сарын 20

Зөв. Ой мод руу зугаалах гэхээр орох замгүй байдаг.

0  |  0
Continue(202.179.25.78) 2021 оны 08 сарын 20

Зуслан хотжилт мөн үү? Тодотголын санхүүжилт гэж мөнгө зарцуулах юм шиг байна. Дээрх асуултуудад мөнгө хэрэггүй ш дээ. Төсвөөс завших төсөл юм уу?

1  |  0
Зангараг(202.179.25.78) 2021 оны 08 сарын 20

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголын санхүүжилт гэж яг юу юм бэ? Хаанаас гаргаж ирсэн ойлгомжгүй , утгагүй, агуулгагүй мөнгө санхүүжилттэй холбоотой асуудөл вэ? Сумъяабазар олныг гайхашруулагч, түмнээс төгөлдөр аварга аа? Зуслангийн төлөвлөлт чинь хэрэгжсэн юм уу? Зусланд суурьшсан хуулийн этгээдүүд зөвшөөрөл авсан юм уу? Дэд бүтций нь байгуулсан юм уу? Хогны асуудлы нь яаж шийдсэн юм бэ? Зусланд хашаажуулалт юунд хэрэгтэй юм бэ? Тэр хашаа хүмүүсийг зэрлэг амьтнаас хамгаалөх юм уу зэрлэг хүмүүсээс хамгаалөх юм уу. Зусланд ажиллах үйлчилгээний соёл хэддүгээр зууны түвшинд байгаа вэ? Зус

0  |  0
Top