Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2021.08.23/ Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа.
Зөвлөгөөн дээр 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан түлшний түүхий эд, барьцалдуулагчийн нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө мэдээлэл өглөө.
Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр дангаараа ажиллаж байгаа бөгөөд 17.660 тонн сайжруулсан түлшний нөөцтэй байгаа юм. Харин сайжруулсан түлшний түүхий эд болох мидлингийн 209 мянган тонн нөөц байна. Энэ нь 196.656 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц нөөц юм. Мөн тус үйлдвэр барьцалдуулагч түүхий эдийн 60 тонн буюу 14 хоногийн нөөцтэй байна.
БНХАУ-ын Эрээн хотын хил дээр эхний ээлжийн түүхий эдүүд ирсэн бөгөөд яаралтай татан авах чиглэлээр ажиллаж байгаа юм. “Таван толгой түлш” ХХК өдөрт 1500 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр тооцож, есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хотын дарга шаардлагатай түүхий эдийг холбогдох албаныхантай хамтран татаж авах, заасан хугацаандаа багтаан нүүрсний нөөцөө бэлтгэх хэрэгтэйг сануулав.
Сэтгэгдэл ( 4 )
ӨВӨЛ ХАЯАНД ИРЖ АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА.\nНИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛ, УТААГ БУУРУУЛАХАД ӨӨРИЙНХЭЭ 40 ГАРУЙ ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ЗАРЦУУЛЖ ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИД АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАСАН \nГҮРЖАВ ОВОГТОЙ БАДАМХАТАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ ЦОЛ ТЭМДЭГ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ХЭМЭЭХ НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛЫГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. \nӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН ГЭСЭН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛД ТОДОРХОЙЛОГДСОН ХЭДИЙ Ч УЧИР БИТҮҮЛЭГ ШАЛТГААНААР ОЛГООГҮЙ БАЙСАН БОЛНО. \nИЙМД ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙ, БАЙГАЛЬ ОРЧИН ЗЭРЭГ САЛБАР ХАРИУЦСАН САЙД НАР САЙН СУДЛАЖ ДЭМЖЭЭД

Дотооддоо хийж байгаа гээд баахан зардал мөнгө гаргаад байсан юу болсон бэ. Болж л өгвөл гаднаас авмааргүй байна шүү\n
Хятадаас аваад байхдаа яадаг юм.Америкаас ав.Болохгүй бол япон,Германаас авалдаа ккк