Баян-Өлгий аймагт архидан согтуурсан үедээ нэгнээ хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү зарим хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэнээс “Манай хүү нас барчихсан байна” гэсэн дуудлага ирсэн. 30 настай эрэгтэйг 26 настай иргэн архидан согтуурсан үедээ биед нь халдаж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Үүнийг Баян-Өлгий аймагийн цагдаагийн газар дуудлага мэдээлэл аваад шуурхай шийдвэрлэж, гэмт хэрэг хийсэн байж болзошгүй 26 настай “Б” гэгчийг болон хамт байсан гэрчүүдийг олж тогтоогоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.

Бэлтгэсэн: Б.Цэлмүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top