МҮОХ-ны шинэ ерөнхийлөгчийг АРВАННЭГДҮГЭЭР сард сонгохоор боллоо

2021 оны 08 сарын 27

МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өчигдөр (2021.08.27) цахимаар болон танхимаар явагдлаа.

Хуралд МҮОХ-ны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй эхлэв. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байлаа.

Хурлаар МҮОХ-ны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцэв. Мөн МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, холбоодоос ирсэн хүсэлтийн дагуу зарим гишүүний эрхийг дуусгавар болгож, зарим хүнийг МҮОХ-ны гишүүнээр сонголоо.

Хурлаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь МҮОХ-ны ээлжит чуулганы товыг тогтоох байв. Ингээд хуралд оролцсон гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд МҮОХ-ны чуулганыг хуралдуулахаар тогтов.

Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top