Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгон, зургаан байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа билээ.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Тэгвэл агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг байна. Улаанбаатар хотод 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин 2020 онд 621.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн найман жилийн дунджаар харвал, 78.2 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 12.3 хувь нь 7-9 жил, 5.8 хувь нь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай байна.
Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үүнд:
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал.
Эх сурвалж: Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар
Сэтгэгдэл ( 2 )
Бүх тээврийн хэрэслэлийг морь, үхэр тэргээр сольё гэж байгаа юм уу?
Агаарын бохирдол бол мартагдахгүй мөнхийн сэдэв байх ёстой хзнээр бол яг ус шиг