Иргэдийн хүсэлтээр түр гүүрийг байнгын болгон барьж байна

2021 оны 09 сарын 02

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн барилгын ажилд түр ашиглахаар төлөвлөсөн гүүрэн байгууламжийг өнгөрсөн зургадугаар сард  үргэлжлэн орсон борооны улмаас сэтэлсэн. Үүнээс үүдэн буцаж эргэх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

Үндсэн гүүрний ажил дуустал түр ашиглахаар төлөвлөж байсан уг гүүрийг байнгын болгох хүсэлтийг иргэд олон удаа өгчээ. Тэдний хүсэлт болоод зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан түр гүүрийг байнгын ашиглалттай гүүрэн байгууламж болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар гүүр барих ажлын явц 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1.5 метрийн диаметртэй шон суурийг 20 метрийн гүнд суулгаж, дам нуруу бэлтгэж буй аж. Шинэ гүүр 60 метрийн урттай байх юм.

Гүүрийг төлөвлөсөн хугацаанд нь  ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АК(202.131.249.14) 2021 оны 09 сарын 03

ИХ ТОМ ГҮҮРИЙН ТУЛГУУРТ МУУГААР НӨЛӨӨЛӨХ ВИЙ, САЙН СУДЛААРАЙ, НУУХЫГ АВАХ ГЭЭД НҮД .... ГЭГЧ БОЛОВОО,,,

0  |  0
Зочин(106.186.208.29) 2021 оны 09 сарын 03

Хөөе. Наад арматурыг чинь шороон доор тавихгүй.

0  |  0
Top