СХД: Олон улсын стандартад нийцсэн ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Сонгинохайрхан дүүрэгт маань 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай Олон улсын стандартад нийцсэн ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ашиглалтад ороод удаагүй байна.

Тус эмнэлэг нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм.

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 08 сарын 04-ний өдрөөс эхлэн дараах эмчилгээнүүдийг хийж эхлээд байгаа юм.

  • Элэгний хорт хавдрын түлэх эмчилгээг 6 хүнд
  • Бамбай булчирхайн хоргүй зангилааг түлэх эмчилгээг 3 хүнд
  • Умайн хоргүй хавдрын түлэх эмчилгээг 1 хүнд тус тус хийсэн.

Radiofrequency ablation эмчилгээг анх 2008 оноос Хавдар судлалын үндэсний төв Элэгний хортой хавдрын эмчилгээнд Монголд анх удаа нэвтрүүлсэн ба 2018 оноос УНТЭ, НААГ-т уг эмчилгээг бамбайн хоргүй зангилаа, эмэгтэйчүүдийн хоргүй хавдрын практикд нэвтрүүлсэн.

Одоогоор ХСҮТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүдэд уг эмчилгээ хийгддэг ба Дүүргийн эмнэлгийн хэмжээнд анх удаагаа Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг хийж эхлээд байна.

Бид АНУ, ХБНГУ, БНСУ-д үйлдвэрлэсэн сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмж, Олон улсын стандартыг хангасан мэс заслын өрөөнд Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг #СХНЭ-ийн мэс заслын тусламж үйлчилгээнд нэвтрүүллээ.

Уг эмчилгээний давуу тал:

  • Элэгний эрт үеийн хорт хавдрын эмчилгээнд мэс засал эмчилгээтэй адил үр дүнтэй
  • Дахин дараагийн эмчилгээ хийгдэх боломжтой
  • Эмчлүүлэгчийн биеийн байдлаас хамааран хагалгаанд орох боломжгүй, эсвэл эмчлүүлэгч хагалгаа хийлгэх хүсэлгүй үед хийх боломжтой
  • Ерөнхий унтуулга шаардахгүй, хэсгийн мэдээ алдуулалтан дор
  • Зүслэг хийгдэхгүй, сорвигүй эдгэнэ
  • Хэт авиа, КТГ шинжилгээний хяналтан доор
  • Эмчлүүлэгч эмнэлэгт олон хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, ажилбарын маргаашаас энгийн дэглэмд орж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top