“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг Хойд Америкт зохион байгуулах хамтарсан уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Дэлхий нийтэд хөрөнгө оруулалт, худалдаа, гадаад харилцаа буцаад сэргэх, цар тахлын үед дасан зохицож бизнесээ хөгжүүлэх боломжуудыг эхнээсээ нээж өгч байна. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто  зэрэг хотод Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлыг дэмжих томоохон үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Уг хөрөнгө оруулагчдын уулзалт, үзэсгэлэн худалдаанд илүү өргөн хүрээнд Монгол Улсын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцохоор болоод байна.  

Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд ирэх арваннэгдүгээр сарын 15-20-ны өдөр, Канад улсын Торонто хотод арваннэгдүгээр сарын 20-25-ны өдөр “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” тус тус зохион байгуулагдах  гэж байна.

“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг ХХААХҮЯ, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дах эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжин ажиллаж байна. Ерөнхий зохион байгуулалтыг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ хариуцан ажиллаж байна. “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-д оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүрүүд болон бусад олон улсын худалдааны цахим сувгууд дээр байрших боломжийг давхар нээж өгч байгаа юм.

Дээрх олон улсын чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалтыг өчигдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр ХХААХҮЯ дээр зохион байгууллаа. Уулзалтад ЖДҮГ, ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Японы олон улсын газар, МХАҮТ, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Ноос, ноолуурын холбоо, арьс ширний холбоо, Экспортыг дэмжих төслийн нэгж, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн ЖДҮГ, , Экспорт олон улсын худалдааны төв ТББ, , Дэлхийд нэртэй Монгол ТББ болон олон улсын холбоод оролцлоо.

Хамтарсан уулзалтын үеэр төрийн болон төрийн бус, холбоодууд, хувийн хэвшлийн байгууллагууд “энэ удаагийн олон улсын чуулганд олон талын ач холбогдол өгч, илүү өргөн хүрээнд дэмжиж, хамтран ажиллана. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал гаран гадаад худалдаа хумигдаад байгаа ч уг чуулга, үзэсгэлэн бидэнд илүү олон боломжийг нээн, олон улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын сувгуудыг нээж өгч чадна”  хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.  Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах томоохон боломж нээгдэж байгаа юм.

Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы хүрээнд :

  • Хөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал
  • АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагуудтай Монгол Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг агентлаг, байгууллагуудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ
  • Олон улсын бизнесийн салбарынхан, хөрөнгө оруулагч, түншүүдтэй хийх уулзалт
  • Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулах
  • Үзэсгэлэн худалдаа
  • Соёл сурталчлах арга хэмжээ

Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг олон талын үр дүнтэй арга хэмжээ, эвэнтүүд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.45.26) 2024 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.89.45.26) 2024 оны 03 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Top