SMART EDUCATION | Сэлэнгэ аймгийн сум тус бүрээс 50 хүүхэд ухаалаг утастай боллоо

2021 оны 09 сарын 09

Мобиком корпорацийн “Smart Education” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн сум тус бүрээс 50 хүүхэд шалгарч, ухаалаг утсаа хүлээн авлаа.

Мобиком Корпораци хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор санаачилсан SMART EDUCATION төсөл Сэлэнгэ аймагт нээлтээ хийлээ.

Нээлтэд Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацүяа Хамада болон түүний хамт олон, Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia ОУБ-ын Үндэсний хөрөнгө бүрдүүлэх хэлтсийн захирал Н.Доржпалам, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил нар оролцлоо.

Smart Education төсөлд хамрагдсан хүүхдүүдийн төлөөлөл нээлтийн үеэр хүрэлцэн ирж ухаалаг гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаар мөн Чинбатын Ундрам-Хөгжлийн сангийн нэрэмжит гарын бэлгийг хүлээн авлаа. Нээлтийн үеэр боловсролыг дэмжих, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол олгох зэрэг асуудлуудаар ярилцсан ба цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон бяцхан сурагчдийн суралцах их үйлсэд хувь нэмэр оруулсан Мобиком корпорацийн хамт олонд талархлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top