Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулах “Хот өвөлд бэлэн” арга хэмжээг есдүгээр сарын 10-нд зохион байгуулсан. Энэ үеэр хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр тус арга хэмжээнд хамт олноо манлайлан оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардуулав.
Арга хэмжээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон албаныхан оролцлоо. Байр эзэлсэн аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл болон шаардлагатай багаж хэрэгслийг гардуулсан юм.
Хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс дараах байгууллагууд шалгарлаа.
Тэргүүн байр ОНӨААТҮГ:
Дэд байр ОНӨААТҮГ:
3-р байр ОНӨААТҮГ:
Инженерийн хангамжийн чиглэлийн байгууллагуудаас дараах аж ахуйн нэгжүүд шалгарлаа.
Тэргүүн байр ОНӨААТҮГ:
Дэд байр ОНӨААТҮГ:
3-р байр ОНӨААТҮГ:
Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба
Сэтгэгдэл ( 1 )
Энэ гантөмөр гэдэг хүн дандаа л шалгаруулж шагнал өгөх юм. Хотын даргаасаа том дарга юм уу даа