Блүмберг агентлаг дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлүүдийг нэрлэжээ. Жагсаалтыг “Walmart” сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг Уолтоны гэр бүл тэргүүлсэн байна. Тэдний хөрөнгө 238.2 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Сэм Уолтон 1962 онд “Walmart” сүлжээг үүсгэн байгуулжээ. Өдгөө тус сүлжээ дэлхий даяар нийт арав гаруй мянган дэлгүүртэй бөгөөд жилийн орлого нь 559 сая ам.доллароос давдаг байна. Уолтоны гэр бүл энэ компанийн 48 хувийг эзэмшиж байна.
Жагсаалтын эхний аравт 142 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий Марсын гэр бүл оржээ. Тус гэр бүл “Mars” бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. АНУ-ын “Koch Industrues” газрын тосны корпорацыг эзэмшдэг Кохын гэр бүл 124.4 тэрбум ам.долларын хөрөнгөөр удаалж байгаа бол Францын загварын “Hermes” ордныг эзэмшдэг Эрмэгийн гэр бүл 111.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Саудын Арабын эрх баригч Аль Сауд угсааны гэр бүлийн хөрөнгө 100 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол Энэтхэгийн газрын тосны “Reliance Industries” компанийг эзэмшигч, 93.7 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий Амбанигийн гэр бүл тус жагсаалтын топ 10-т багтжээ. Францын загварын “Chanel” ордны эзэн Вертхаймерын гэр бүл /61.8 тэрбум ам.доллар/, АНУ-ын “Fidelity Investments” компанийн эзэн Жонсоны гэр бүл /61.2 тэрбум ам.доллар/, “Thomson Reuters” медиа компанийг эзэмшигч Томсоны гэр бүл /61.1 тэрбум ам.доллар/ болон Германы эм үйлдвэрлэгч “Boehringer Ingelheim” компанийг эзэмшдэг Берингерийн гэр бүл /59.2 тэрбум ам.доллар/ дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн эхний аравт жагсжээ.
Мөн дэлхийн чинээлэг 25 гэр бүлийн эгнээнд Германы “Aldi” сүлжээ дэлгүүрийн эзэн Альбрехтийн гэр бүл, Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Dassault Systemes” компанийг эзэмшигч Дассогийн гэр бүл, “BMW” компанийн эзэн Квандтын гэр бүл болон “Ферреро” амттан үйлдвэрлэгч Феррерогийн гэр бүл орсон байна.
Эл жагсаалтын тэргүүлэгчдийн нийт хөрөнгө 1.7 их наяд ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн оныхтой харьцуулбал 22 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Рио гоос их хэмжээний хахууль авсан Сү.Батболдын гэр бүл гэмт хэргээр баяжигсадыг тэргүүлснийг энд дурьдсангүй.