Үйлчилгээний газруудыг 24:00 цаг хүртэл ажиллуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 24:00 цаг хүртэл буюу хэвээр үлдээж байгааг мэдэгдлээ.

Монголын ресторан, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв зэрэг хэд хэдэн байгууллагуудын төлөөллүүд нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн.

Тэгвэл талууд албан ёсоор уулзаж, ийнхүү шийдэлд хүрсэн аж.

Хотын дарга хэлэхдээ “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа нь хаагдсан,  хумигдсан байдалтай явж ирсэн. Улаанбаатар хотын зүгээс бизнес үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг дэмжинэ гэсэн байр суурийг өнгөрсөн гуравдугаар сард илэрхийлж байсан. Хариуцлагын гэрээ байгуулаад, аж ахуйн нэгжүүддээ итгэл үзүүлээд, арга зүй, бодлогоор дэмжээд, зөвлөн туслаад явж байгаа. Зарим аж ахуйн нэгжүүд хариуцлагын гэрээтэй холбоотой асуудал дээр удаа дараа зөрчлүүд гаргасан учраас хариуцлага тооцсон зүйлс гарсан.

Бид ардчилсан нийгэмд байгаа ч төр тодорхой хэмжээнд хяналтаа тавих ёстой. Цар тахлын улмаас хүнд байдалд байгаа энэ үед аль болох торгууль, шийтгэл оногдуулахгүйгээр  зөвлөн туслах байдлаар ажиллахад анхаарч байна” гэв.

Мөн тэрбээр ирэх сарын 1-нээс соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөх талаар ярилцсаныг хэллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СОДНОМ(172.69.252.136) 2021 оны 09 сарын 21

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ЗИНДААГИЙНХАН ӨСТЭЙ ЮМ БАЙНА. ҮНЭН ЮМ БИЧИХЭЭР АРИЛГААД БАЙХ ЮМ.

0  |  0
СОДНОМ(172.69.252.142) 2021 оны 09 сарын 21

МОНГОЛ АРДЫН НАМЫГ МОНГОЛ АВИЛГАЧДЫН НАМ БОЛГОСОН ТА НАР 30 ЖИЛ ӨДӨР ШӨНӨГҮЙ БАР, КАРАОКЕДЛОО, ОДОО ДАВРААД ЦАР ТАХАЛ ТАРААХААР АЛГАА ТАШИН ОРЖ БАЙНА УУ? ИНГЭЖ БҮГДИЙГ НЬ ЦААШ ХАРУУЛЖ АВААД ТА ХЭД ЖАРГАХААР ШИЙДЭЭ ЮУ?

0  |  0
Top