Үүнийг одоогийн засаглаж байгаа Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, Засаг дарга Н.Баярмөнх, Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс нарыг хийсэн мэтээр Toim.mn илтэд гуйвуулж, мушгиж, бичжээ.
2020-2021 оны Аудитын тайлан 2012-2020 онд Засаглаж байсан ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Б.Пүрэвдаваа нарын гаргасан тогтоол, захирамж шийдвэрийн зөрчил шүү дээ. 2021 онд бидний хийж хэрэгжүүлсэн, гаргасан зөрчлийг 2022 оны 1,2 дугаар улиралд гардаг шиг санаж байна. Тэр үед нь ямар зөрчил гаргасан талаар мэдээлсэн бол уг нь сайнсан.
Даан ч бусдын гаргасан үрэлгэн байдал, хариуцлагагүй алдааг одоогийн удирдлагууд хийсэн мэтээр харагдуулж байгаа нь дэндүү муухай байна.
Ядаж байхад манай зарим шагнал урамшуулал авсан өөрсдөө асуудал тарьсан төлөөлөгчид ойлгохгүй түгээгээд л одоогийн удирдлагуудыг гөвж байгаа харагдах юм.
Баянзүрх дүүргийн Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийг хариуцаж байгаа хүний хувьд үнэн худал мэдээллийн ялгааг тайлж, иргэдэд үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй учраас бүх баримт тогтоол, захирамж, шийдвэрийг ил нээлттэйгээр хэвлэл мэдээллийн эрхэм сэтгүүлч, сурвалжлагч та бүхэнд өгөхөд нээлттэй шүү!
Мэдээлэл технологийн эрин зуунд хийх гэж зүтгэж, ажиллаж байгаа нэгнийгээ харлуулж, иргэдэд мэдээллийг тэнцвэртэй бус, илтэд бусдыг гүтгэж, ташаа мэдээлэл хүргэсэн Toim.mn сайт гаргасан мэдээлэлдээ залруулга хийхгүй бол холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе!
Сэтгэгдэл ( 0 )