Хэрлэн голд осолдсон иргэний цогцсыг гаргаж, цагдаад хүлээлгэж өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Ахмадын сувилал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 3 км/-т “Хэрлэн” голд иргэн Г усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газар иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 17:40 цагт очиж, иргэн Г / Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 52 настай, эрэгтэй, Хэрлэн голын усанд доошоо харсан байдалтай байсныг нэг цаг ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг Дорнод аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top