Өвөрхангай аймгийн дээрх тооны иргэд төрийн албанд зүтгэхээр шалгалт өглөө. Орон нутагт өнөөгийн байдлаар "суудал" нь эзэнгуй байгаа төрийн захиргааны албыг эзэнжуулэхээр 16 ажлын байрны төлөө 209 хун өрсөлджээ.
Шалгалт өгөгсдөөс нийгмийн даатгал, татварын байцаагч, хөдөлмөр халамж үйлчилгээ, нөхөн үржихүй, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, төрийн захиргаа, сангийн мэргэжилтэн 10 иргэд шууд албандаа орсон байна. Харин нийт төрийн албаны мэргэшлийы шалгалтад орсон хүмүүсийн 60 гаруй хувь нь шалгалтад тэнцэж урд тавиас дээш оноо авсан нь урьдшалгалт өгөгчдөөс илүү амжилт үзүулэн нөөцөд бүртгэгджээ. Зөвхөн аймаг дотроо хязгаарлагдмал хүрээнд явуулсан шалгалтад ийм олон хүн өрсөлдөж байгаа нь их, дээд сургууль төгссөн дипломтой олон хүн орон нутагт ажилгүй байгаагийн илрэл гэж тус аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Ч.Бат-Өлзий ярилаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )