Хорон санаат Жү Дан Тэ буюу жүжигчин Ом Ки Жүний тухай 10 баримт

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

“Пентхаус” цувралын гол дүрүүдийн нэг, баян, хорон санаа нь гүйцэгдэхгүй эр болох Жү Дан Тэгийн дүрийг бүтээсэн жүжигчин Ом Ки Жүний талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.


Ом Ки Жүн 1976 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн. Хонины орд.

Тэрбээр 180 см өндөр, 67 кг жинтэй. Цусны бүлэг А.

Ом Ки Жүн Seoul Jonghap Arts school-ийг төгссөн. Уянгын яруу найраг сонирхдог.

Ом Ки Жүн театрын жүжигчнээр анх олонд танигджээ. Тэрбээр 1995 онд Шекспирийн “Гуравдугаар Ричард” жүжгээр жүжигчнийхээ дэбютийг хийжээ.

Ом Ки Жүн үзэн ядмаар эсрэг дүр, хайрламаар эерэг дүрийн аль алиныг сайн бүтээдэг жүжигчин.

Ом Ки Жүний “Пентхаус”-д бүтээсэн Жү Дан Тэгийн дүрийг “К-драмагийн мартахад хэцүү 13 хорон санаатан” жагсаалтад оруулжээ. Гэр бүлээ доромжлон гутааж чаддаг, өөрийгөө аврахын тулд хэнийг ч хөнөөхөд бэлэн Жү Дан Тэд нэг ч сайн чанар байхгүй юм. Түүнтэй хамт мартагдахааргүй хорон санаатнуудын дүрийн жагсаалтад “Sky Сastle”-ийн Ким Жү Ёны дүр /жүжигчин Ким Со Хён тоглосон/, “Итэвон класс”-ын Чан Дэ Хи /жүжигчин Ю Жэ Мён бүтээсэн/, “I Hear Your Voice”-ын Мин Жун Гүк /жүжигчин Чон Ун Ин тоглосон/ зэрэг биеэр хүйт даалгам эсрэг дүрүүд багтжээ.

Ом Ки Жүн “Пентхаус”-д Пон Тэ Гю, Юн Чон Хун нартай хамтран тоглож, цувралын турш жүжигчний гайхалтай авьяас, багийн ажиллагаагаараа үзэгчдийг байлдан дагуулсан юм. “Пентхаус”-д сүүлд нь жүжигчин Пак Хо Сан, Он Жу Ван нар ирснээр таван залуугийн нөхөрлөл эхэлжээ. Тэд зураг авалтын завсар чөлөөгөөр хөгжилдөж амждаг ч зураг авалт эхлэхэд эргээд дүрдээ орж, хорон санаатнууд болно.

Ом Ки Жүний тоглосон “Life Special Investigation Team”, “Worlds Within”, “Hero”, “Dream High”, “Scent of a Woman”, “Phantom”, “Good Job”, “Вирус”, бүтээлүүд нь алдартай.

Ом Ки Жүн хувийн амьдралаа олноос маш сайн нууцалж чаддаг жүжигчин юм. Түүний хэнтэй болзож байсан талаарх мэдээлэл ч интернэтэд байдаггүй.

Ом Ки Жүн нэгэн ярилцлагадаа “Нас явах тусам би эмэгтэй хүний өө сэвийг уулзангуутаа л харчихдаг болсон. Надад жүжигчин Мүн Гин Ён шиг эмэгтэй л хамгийн тохирох болов уу. Түүнтэй хамт кинонд тоглож байхад маш хүчтэй сэтгэгдэл төрсөн” гэж ярьжээ.

“Пентхаус”-д тоглосны дараа түүний нэр алдар, хөрөнгө нь ихээр өссөн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top