Сураггүй болсон охиныг олж, гэр бүлд нь хүлээлгэж өгчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 28

Энэ сарын 26-ны өдөр 13 настай охин нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хороон дахь гэрээсээ гараад сураггүй болсон тухай бид мэдээлсэн.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас охиныг эрэн хайсны үр дүнд өнөөдөр (2021.09.28) олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Одоогоор тухайн хүүхэд гэр бүлийн асуудлаас үүдээд гэрээсээ дайжсан байж болзошгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас хорооны хамтарсан багтай хамтран, ар гэрийн нөхцөл байдлын судалгааг гаргаж байгаа аж.

Судалгаагаар энэ оны эхний улиралд, 105 хүүхэд гэрээсээ дайжсан гэх тоо бий.

Түүнчлэн өнгөрөгч 2020 онд Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын газраас гэрээсээ дайжсан 678 хүүхдийг илрүүлж, 89 хүүхдийг гэр бүлд нь нэгтгэж, долоон хүүхдийг халамж, асрамжийн төвд шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top