Ирэх онд Монгол Улсын төсвийн орлого 16.4 их наяд төгрөг байна гэсэн тооцооллыг Засгийн газраас хийж, төсөлд тусган УИХ-д өргөн бариад буй.
Тэгвэл Улаанбаатар хотын авто замын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхээр төсөвт тусгажээ.
Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолд тусгагдсан Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн суурь зарлагад тусгажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бөх даргаа бид түлшээ хаанаас олж түлэх вэ гэрээс чинь үү хүүхэд хөгшид даарч бна бинзингүй болгож түгжрэл буулгасан одоо түлшгүй болгож утаа бууруулах гээ юу
замын түгжирлыг бууруулах гэж чуххам ямар ажил хийх юм бол оо? арай талбайд байсан монголын анхны цэцэрлэгийг устгасан шиг ажлууд хийсэн болж төнгөө нааш, цааш гулсуулчих вий дээ.