Хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сарын аян 2021 оны есдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Энэ хүрээндр ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг хүүхдийн хорт хавдрын талаар дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.
ХҮҮХДИЙН ХОРТ ХАВДРЫН ТАЛААР БИД ЮУ МЭДЭХ ВЭ?
Хүүхдийн хорт хавдар гэдэг нь зөвхөн нэг төрлийн өвчин биш бөгөөд 160 бүлгийн 100 гаруй төрлийн хорт хавдар байдаг. Энэ нь хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог байна.
Дэлхийд жилд хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6%-ийг 0-14 нас, 28.4%-ийг 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн халвдын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх нь эмч нарын зорилго болж байгаа.
Үүний хүрээнд дэлхий дахинд эрүүл мэндийн байгууллагууд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 2030 он гэхэд 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил энэ зорилгод нэгдэн ажиллаж байгаа.
ХҮҮХДИЙН ХАВДРЫН ШАЛТГААНЫГ 100 ХУВЬ ОЛЖ ТОЛГООГООГҮЙ
Эцэг, эхчүүдийн санааг зовоосон, хамгийн түрүүнд асуудаг зүйл нь хавдар өвчний шалтгаан байдаг. Тэгвэл одоогоор хүүхдийн хавдрын шалтгааныг 100 хувь олж толгоогоогүй буюу 95 хувь нь шалтгаан нь тодорхойгүй байна. Харин 5 хувь нь удамшлын шалтгаантай байж болох юм гэсэн эрдэмтдийн судалгаа явагдаж байгаа юм.
Хүүхдийн хорт хавдрын хамгийн их тохиолдлыг цусны хорт хавдар эзэлж байна.
Хүүхдэд зонхилон тохиолддог хорт хавдрын төрлүүд:
Насанд хүрэгчдэд тохиолддог хавдар, хүүхдийн хавдар харилцан адилгүй байдаг.
Монгол Улс төдийгүй дэлхийн бусад орнуудад ч ялгаагүй хүүхдэд цус болон тархины хорт хавдар голлон тохиолдож байна.
Хавдруудын эдгэрэлт аль улсад эмчлэгдэж байгаагаас үл хамааран харилцан адилгүй байдаг.
Хүүхдүүдийн хувьд цусны цагаан эсийн хорт хавдрын эдгэрэлт хамгийн өндөр буюу 67.8%-тай байдаг бол тархины хорт хавдрын эдгэрэлт хамгийн бага, нас баралт өндөртэй байдаг. Энэ нь зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш бусад орнуудад ч адилхан байна.
ХҮҮХДИЙН ХОРТД ХАВДРЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД
1. Царай цонхийж цайх, ерөнхийдөө ясаар өвдөлт өгдөг.
2. Халдварын шинж тэмдэггүйгээр удаан хугацаагаар халуурах.
3. Шалтгаангүйгээр турах.
4. Нүдэнд цагаан толбо үүсэх, солир харах.
5. Хэвлий томрох.
6. Толгой өвдөх.
7. Ясны өвдөлт.
8. Ядарч сульдах.
9. Толгой эргэх, тэнцвэр алдах, солир харах.
Сэтгэгдэл ( 0 )