Өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож, танилцсан.
Энэ үеэр хуралдаанд оролцсон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм.
Тэрбээр хариултдаа, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигийн төмөр зам барина гээд хоёр улсын дээд түвшинд тохиролцсон. Гэтэл манайхан сүүлд нь өргөн царигийн төмөр зам тавьчихсан, хятадын талаас нарийн цариг тулаад ирчихсэн. Үүнээс болоод царигийн зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна.
Энэ нь 13 км зам тавих асуудал. Огтлолцох цэг Ганц мод дээр байх уу, Гашуунсухайтад уу гэдэг дээр ярилцаж байгаа.
Хоёрт, Гашуунсухайтын асуудлыг Засгийн газраас Сангийн сайдад хариуцуулсан. Цаашид Сангийн сайд энэ асуудлыг хариуцаад явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж, ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтох шаардлагатай. Чингэлэг тээврийн терминал байгуулчихсан, ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна.
Хамгийн ихээр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал ч яригдаж байгаа. Энэ бүх асуудлыг цогцоор нь авч үзэж, нэг мөр шийдэх шаардлага тулгарч байна гэсэн хариулт өгөв.
Сэтгэгдэл ( 10 )
Эргүүтэж дуусах юм байна л даа Монгол улсын хил дээрээс нарийн царигын мөмөр замаар нүүрсээ шилжүүлээд л цааш гаргавал болоо биз дээ энэнд сүйд болоод байх юу байнаа. Наанаас нь өргөн царигаар очино уу, машинаар тээвэрлэнэ үү өөрсдийн л дур биз дээ.
Энэ нэг зөнөсөн өвгөн тэтгэвэртээ суух болоогүй юм бх даа
ukheruudee hezee durvudeer zamaa zaalgadag bolov. Halkhuud duugui harj baigaa shuu
Halkhuud haaad suuj baina gej bodoj baina uu
ukheeech umkhii durvud
Жэнко гэж Оросын нохой албаар хорлож өргөн царигтай болгосон доо
Гол харилцагч цаашид ч хятад баых тул нарийн царигаараа барих нь зүй энэ их нүүрсийг шилжүүлэн ачих гэж маш их зардал бараг бололцоогүй тул суурь байгууламжаа ашиглаад богино хугацаанд нарийн болговол ашигтай. Анхны тохиролцоог өөрчилж өргөн болгосон тэр хүмүүст хариуцлага тооцож хохирлыг барагдуулах.
Одоо өргөнөө нарийн болговол дээр юм шиг байна. Аль аль талдаа ашигтай. Алс хэтдээ үр дүнгээ өгөх магадлалтай.
hytad bish orosoor sologos yapond zarmaar bnaa
Эргүү төгцөг чинь нүүрсээ агаарын тээврээр зөөх юм яриад эхэллээ.Оросууд нарийн царигийн эсрэг өргөн цариг тавьсан машинаар нүүрс зөөсөн г.м ээр дэлхийг шуугиулж байж бас нэгэн онигоо нэмэх нь дээ