Татарстанд онгоц сүйрч, 16 шүхэрчин амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

ОХУ-ын Татарстаны Мензелинск хотоос зургаан км-ийн зайд L-410 онгоц сүйрч, 16 хүн амиа алдлаа.

Онгоцонд Татарстан, Удмурт, Киров муж, Уфа, Йошкар-Ола, Ульяновск, Челябинскийн нийт 20 шүхэрчин, хоёр нисгэгч байжээ.

Эмгэнэлт явдал ням гарагийн өглөө болсон бөгөөд Мензелинск хотын аврах албаныхан ослын газар ажиллаж байна.

Онгоц газарт унахаасаа өмнө бетон хашааг мөргөж, дундуураа хугарчээ. Ослоос хагас цагийн дараа аврагчид онгоцны сэгнээс амьд үлдсэн зургаан хүнийг гаргаж авсан байна. Тэднийг Мензелинскийн эмнэлэгт хүргэжээ.

Нас барсан 16 хүний хоёр нь нисгэгч, 14 нь шүхэрчин залуус байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top