L-410 онгоцноос хоцорсон залуу АМЬД ҮЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

ОХУ-ын Татарстаны Мензелинск хотод ням гарагийн өглөө L-410 онгоц сүйрч, хотын агаарын клубийн 16 шүхэрчин амиа алдсан билээ.

Тэгвэл уг ослоор амиа алдсан нэгэн залуугийн ах нь мөн L-410 онгоцонд суух байжээ. Эцсийн мөчид ажлаас нь түүн рүү залгаснаар залуу онгоцноос хоцорсон байна. Уг дуудлага түүний амийг аварч чадсан юм.

Харамсалтай нь түүний дүү 18 настай Константин Цывинский L-410 онгоцны ослоор амиа алджээ. Ах Александр Цывинский нь дүүдээ шүхрээр буухыг санал болгосон аж. Энэ сарын 4-нд Константины төрсөн өдөр байсан бөгөөд шүхрээр буух экстрим адал явдал нь түүний төрсөн өдрийн бэлэг болох ёстой байжээ.

Ах дүүс эцэг, эхтэйгээ хамт агаарын клуб рүү очсон байна. Александрыг онгоцонд суух гэтэл ажлаас нь залгаснаар хэсэг хугацааг алдаж, онгоцноосоо хоцорсон байжээ.

Амиа алдсан бас нэгэн залуу Ильнар Гайфуллин шүхрээр буух сертификатыг мөн төрсөн өдрийн бэлгэнд авсан байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top