Малдаа яваад сураггүй болсон иргэнийг дөрөв дэх өдрөө хайж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газар малчин Г /51 настай, эрэгтэй/  аравдугаар сарын 8-ны өдрийн 20:00 цагт малаа хариулахаар явганаар гараад сураггүй болжээ.

Улмаар тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд гурван өдөр эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.

Хүсэлтийн дагуу аймгийн Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Баянгол багийн “Баянбулаг” гэдэг газраас “Олон нуур”, “Дарьхан”, “Холбоо нуур”, “Дэрст” гэдэг газруудаар нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч өнөөдрийг хүртэл сураггүй болсон иргэнийг олоогүй аж. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top