Прокурор хүрээлэн байгаа орчны эсрэг 839 хэрэгт хяналт тавьжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улиралд Хүрээлэн байгаа орчны эсрэг 839 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 164 хэргийг хааж, 343 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн бол 307 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эдгээр хэргүүдийн 42.2 хувийг “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох”,  35.7 хувийг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргүүд эзэлж байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.201.391.633 төгрөг, учруулсан хор уршиг 30.243.269 төгрөг байгаа бол үүнээс төлсөн хохирол 110.907.043 төгрөг, арилгуулсан хор уршиг 17.730.479 төгрөг байна. Мөн 14 ширхэг 41.855.680 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг хурааж, улсын орлого болгожээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top