Төв талбайд өчигдөр нүүрс тээврийн шалаанзтайгаа ирж, 25 мянган жолоочийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг учирласан энэ залууг “Сааралаа” хэмээх Н.Ялагдашгүй гэдэг аж.
“Аргаа бараад нийслэлд ирлээ. Гашуунсухайт боомт дээр очоод үз. Жолооч нар гамшигт нэрвэгдэж байна. Тусгаарлалт нэрийн дор эрх чөлөөгөө хасуулж, шүүхийн тогтоолгүй шоронд хоригдсоор байх хэрэг үү. Чойрын тээврийг хаачихлаа. Маш олон удаагийн хүсэлт, шаардлагыг бид илгээсэн. Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хоёр хонолоо. Бид өлсөж, даарч, ядарч байна. Монгол тээвэрчдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг ойлгооч. Одоо бид амь насаа дэнчин тавьж, тэмцэхээс өөр замгүй боллоо” хэмээн ярих түүнийг Сүхбаатарын талбайгаас цагдаа нар хүч хэрэглэн баривчилсан байна.
Түүнийг ямар учраас цагдаа саатуулсан талаар тодрууллаа.
-Таныг аль дүүргийн цагдаа авч явсан бэ?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байцаалт өгч байгаад гарч ирлээ.
-Ямар үндэслэлээр байцаасан юм бэ?
-Цагдаа нар намайг хүч хэрэглэн авч явсан. Үндэслэл нь “Том оврын тээврийн хэрэгслээ талбай дээрээс гаргах”-ыг шаардсан. Харин би гаргаагүй. Мэдээж Замын хөдөлгөөний хууль дүрмээрээ хотын А бүс рүү том оврын авто тээврийн хэрэгслийг оруулах хориотой байдаг. Жолооч нар бид үүнийг мэднэ. Гэхдээ ямар аргатайдаа ингээд явж байгааг минь ойлгох хэрэгтэй. Сайд дарга нар, саарал ордныхон тээвэрчид бидний асуудлыг шийдэж хариу өгтөл талбайд сууна гэдгээ анхнаасаа л илэрхийлсэн.Тийм байтал тээврийн хэрэгслийг маань албадан гаргаж, баривчлах арга хэмжээ авсан.
-Торгож шийтгэсэн үү?
-Дөнгөж сая 250 мянган төгрөгөөр торгуульчихаад гарч ирлээ. Бидний гол хүсээд буй зүйл бол нүүрс тээврийн асуудлыг цэгцэнд нь оруулахыг төр засгаас хүссэн. Жолооч нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол мянга, мянган шалаанзтайгаа бид Улаанбаатарыг тойрч жагсаал хийнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Estoi ene jolooch nariig haraad ur uvdej bn.Tsaana n ur huuhed.evchin zovlontoi olon ar geriinhen bga.Ed naraas munge guigaagui.ajil hiiee gj bn.EK.ES.UIH darga nariin hudlaa pop.tansaglal.irgeded naaldah negch uomgui bn.Zailaasai.Jolooch nariig erevdej bn
tsagdaa nar gj turiin xuwtsas umssun alialagch nar luiwarchida xamgalad ard irgede dalailagad arai 2 mongol muxuj bgamu\n
tsagdaa gej er xvistei xvnii svgvvd bolimoor ym muusai turd shurgalsan xulgaichuudiin bugsnii alchuuruud ... bolio
hujaa
Засгийн газрын хуралдаанаар нүүрс тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэнэ гэнгүүт холбогдох сайд дарга нар нь байр сууриа хадгалж үлдэхийн тулд засгийн газарт дарамт шахалт үзүүлэх гэж эднийг хөлсөлж энд авчирч энд жагсааж байгааг бүгд л мэдэж байгааш дээ. Манайд сүүлийн үeд ийм л жагсаалууд болоод байгаа л даа. Цаана чинь ажил орлогогүй нүүрсний машин барьчих өчнөөн залуус байна. Та нар тийм их зовж зүдрээд таалагдахгүй байгаа бол амь амьдралаа бодоод халагдчихаач дээ. Үгүйл байхгүй юү. Захиалгат жагсаал
ядарсан жагсах эрхээ эдэлж байгаа хүнийг торгоод байхдаа яахавдээ хувхай луйварчдаа торгож чадахгүй байж цагдаа нв бүүр муу муудаа дээрэлхүү
Аргаа барж байхад нь бас 250 мянгаар торгож байдаг нь юучив дээ. Энэ засгийн газар ард иргэд дээ арай л хуншгүй хандаж байна даа. Хүрэлсүхийг ерөнхий сайд байх үеийн засгийн газар ард түмэнд арай ч ийм ээлгүй байгаагүй санагдах юм.
мэдрэл та нар ганцхан өлсөө юу амьдрал ахуйгаа зохицуулахгүй байгаа мөнгөө гахай шиг идчихээд өр төлбөр хэцүүдлээ ч гэх шиг зөндөө л мөнгө олоо биз дээ авгай нар нь дэлгүүр хэсээд хохь чинь
Цагдаа нар 250000×1000 гэсэн шүү юм бодоод л сууж байгаа!