Серби улсын Белград хотноо 2021 оны аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид маргааш (2021.10.16) Европыг зориход бэлэн болжээ.
Монголын боксын холбоо /МБХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр (2021.10.14) Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх баг тамирчдаа хүлээн авч уулзан, тэмцээний өмнөх тоглолтын хувцас, биеийн тамирын хослол гардуулж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулсан амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Монголын баг тамирчид маргааш өглөө Хөшигийн хөндий дэх Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Европыг зорин нисэх юм.
Олон улсын боксын холбоо /AIBA/-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.
“Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Б.Эрдэнэбаяр, багийн эмч Ч.Насанбат нар болон дараах есөн тамирчин багтаж байна.
ДАШТ-Д ӨРСӨЛДӨХ БОКСЧИД
Сэтгэгдэл ( 4 )
Цэндбаатарын алдааг битгий давтаарай. Амжилт хүсьэ
amjilt hysey., Tsendeegeer dutahgyi gdgee haruulaarai
amjilt hysey., Tsendeegeer dutahgyi gdgee haruulaarai
Амжилт хүсье