ОУВС криптовалютын зах зээлд ЗАЛИЛАН НЭМЭГДЭЖ БУЙГ АНХААРУУЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Олон улсын валютын сан (ОУВС) криптовалютын зах зээлд залилан нэмэгдэж буй тухай анхааруулжээ.

Крипто нь биткоин, USDC шиг стаблекоин гэх мэт хэлбэрээр дэлхий даяар тархаж байна. Дэлхийн төв банкуудын бараг тал хувь нь криптовалютаас илүү дижитал валютаа бий болгохыг эрмэлзэж байгаа юм. “Coinbase”, “Binance”, “Kraken” зэрэг бирж дээр 16 мянга гаруй токен бүртгэгдсэн боловч өнөөдрийн байдлаар ердөө 9000 орчим токен байгаа аж.

Дэлхий даяар зохицуулагчид криптовалютын зах зээлд тавих хяналтаа нэмэгдүүлсэн бол зарим арилжааны банкууд үйлчлүүлэгчдээ тодорхой крипто бирж рүү мөнгө шилжүүлэхийг зогсоосон байна. Саяхан Хятад бүх төрлийн крипто олборлох, арилжаалахыг хориглосон нь энэ салбарт үзүүлэх дарамт шахалтын хамгийн том жишээ юм.

ОУВС гишүүн орнууддаа криптовалютын технологи, хууль эрх зүй, зохицуулалт, хяналт шалгалтын сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг санал болгосон байна. ОУВС Төв банкны дижитал валют нь крипто зах зээлийн эргэн тойрон дахь тогтвортой байдал, ил тод байдлын зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top