Пермьд сургуулийн сурагч ГАЛ НЭЭЖЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

ОХУ-ын Пермийн хязгаарын Сарс тосгонд өнөө өглөө /2021.10.18/ сурагч хүү сургууль дээрээ гал нээжээ.

Гал нээх үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй гэсэн мэдээлэл одоогоор байна.

Сургууль дээрээ буутай ирсэн сурагчийг зогсоохоос өмнө тааз руу нэг удаа буудаж амжсан байна. Гал нээх үеэр сургуулийн байранд зөвхөн жижүүр эмэгтэй л байсан бөгөөд тэрбээр гэмтэж бэртээгүй гэнэ.

Сургууль дээрээ буутай ирсэн сурагчийг баривчилжээ. Түүнийг буугаа хаанаас авсан, ямар зорилгоор сургууль дээр гал нээсэн зэргийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Сурагч Сарс тосгоны дунд сургуулийн зургаадугаар ангид сурдаг аж.

Пермийн хязгаарт өнгөрсөн есдүгээр сарын 20-нд оюутан залуу их сургууль дээрээ гал нээж, 6 хүний аминд хүрч, 28 хүнийг шархдуулсан билээ. Уг хэргийн дараа ОХУ даяар их сургууль, дунд сургуулиудын хамгаалалтыг чангатгасан байсан юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top