“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах эсэх шүүх хурал өнөөдөр /2021.10.21/ 10:00 цагт болох талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл шүүх хурлаар Д.Хаянхярвааг прокурорын байгууллагаас хүргүүлсэн хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Авлигатай тэмцэх газраас аравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд хувийн оффис дахь шүүгээнээс нь 20 мянган ам.доллар, 6 сая төгрөг илэрсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ худалч, долигонуур амьтан яагаад ч тийм хариуцлагатай ажил хийж чадахгүй шдээ!!! Шоронд нь хатаавал таарна,,,,
Darhanig Hongortoin hamt munch ih shaasan daa zunduu yum garnoo