ДОРНЫН ЗУРХАЙ: Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР 

  • Аргын тооллын: 2021.10.2.6 Мягмар гараг

  • Билгийн тооллын: 21

  • Үс засуулвал: Өвчин ирнэ

  • Наран ургах, шингэх: 07.28 - 17.45
     
  • Барилдлага: Үхэх
      
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
     
  • Суудал: Огторгуй

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top