Гар утсанд тань дуудлага ирэхэд анзаарахгүй байхвий гэж эмээдэг үү? Сошиал хаягаа байнга шалгаж, утасгүй 5 минут байна гээд бодоход л түгшиж байна уу?
Эдгээр шинж тэмдэг танд илэрч байвал утасны хамаарлаас гарах арга хэмжээ авах хэрэгтэй болжээ.
Бид яагаад 5 минут ч утасгүй байхаас эмээдэг вэ?
Дэлхий дахинд 3.8 тэрбум хүн гар утас хэрэглэж байна. Энэ нь дэлхийн хүн амын бараг тал хувь (48%) нь юм. Үүнийг дагаад номофобия буюу гар утасгүй болохоос айх айдас үүсжээ. Ийм айдастай хүмүүс олон болсон. Хүн бүр өдөрт дунджаар 34 удаа сошиал хуудас руугаа орж, мессенжерээ шалгадаг байна. Бидний дийлэнх нь өглөөг сошиал хуудсаа шалгахаас эхлүүлдэг.
Гар утасны хамааралтай эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Гар утсаа гээх, алдах вий гэж түгших, паникд орох.
Утсаа хаах хэрэгтэй болоход, утсаа ашиглаж болохгүй байх үед түгших
Сүлжээгүй газарт байх, дуудлагад хариу өгч, мессежээ шалгах боломжгүй үед стрессдэх зэрэг шинж тэмдэг илэрч байвал та гар утасны хамааралтай болжээ.
Утасгүй байхаас түгшдэг болсон бол юу хийх хэрэгтэй вэ?
Өөртөө хил хязгаар тогтоо.
Өөртөө дүрэм тогтоо. Жишээ нь, хоол идэх үедээ утсаа харахгүй байх, унтахаасаа өмнө утсаа ширтэхгүй, ариун цэврийн өрөөнд утасгүй орох гэх мэтээр...
Зогсолт хий
Утсаа түр өөр өрөөнд үлдээж, цүнхэндээ хийж болно. Үр дүнд нь та анзаараагүй орхисон олон зүйлийг олж харж, амжуулах болно.
Өөр зүйл бодож ол
Бид заримдаа уйдаж, залхсандаа утсаа барьж авдаг. Үүний оронд ном унших, кино үзэх /гэхдээ утсаараа биш/, найзуудтайгаа зугаалах зэргээр өөр зүйл хий.
Сэтгэгдэл ( 0 )