“Оюунлаг гэр бүл” номинацид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Баавгайхүүгийн Насанбат, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Дангаасүрэнгийн Хосбаярын гэр бүл шалгарсан бол “Хүмүүнлэг гэр бүл” номинацид Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Рэнцэнбалын Цэндпүрэв, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ганбаатарын Банзрагчийн гэр бүл шалгарав.
“Бүтээлч гэр бүл” номинацид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Сэвээхүүгийн Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ухнаагийн Мижиддорж, Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Авирмэдийн Цэрэндагва нарын гэр бүл тодров. “Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл”-ээр Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Цэенийн Цэрэндорж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Одхүүгийн Дуламдорж нарын гэр бүл шалгарсан бол Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Арилдын Баянмөнх, Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны иргэн Очирбатын Цэгмид нарын гэр бүл “Спортлог гэр бүл”-ээр тус тус шалгарав.
Ёслолын үеэр НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Шилдэг гэр бүлийн амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах ач холбогдолтой. Түүнчлэн чадварлаг, эвсэг, хүмүүнлэг гэр бүлийн тоогоор нийслэл хотын өнгө төрх тодорхойлогдоно” гэдгийг онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 0 )