Канье Уэст автомашинуудаа дуудлага худалдаанд оруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 31

АНУ-ын рэппер Канье Уэст Вайоминг дэх эдлэнд нь хадгалагдаж байсан “Ford” маркийн зургаан жийп автомашинаа дуудлага худалдаанд оруулжээ.

Үүнд 2016 оны “F-350”, 2017 оны “F-250”, 2018 оны “F-150 Raptor”, 2019 оны “F-150 Raptor” пикап, 2020 оны “Ford Expeditions” загварын хоёр жийп оржээ. Автомашинууд нь бүгд мат  хар өнгөтэй аж.

Автомашин тус бүрийн анхны үнэ таван ам.доллар бөгөөд тус бүр худалдан авах таван мянган санал аваад байна. “Ford Expeditions 2020” загвар нь 46.250 ам.долларт хүрээд байна.

Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 23-нд дуусна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top