Украин, Польшийн Ерөнхийлөгч нар “Хойд урсгал-2”-ыг эсэргүүцнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Украин, Польшийн Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ.

Владимир Зеленский, Анджей Дуда нар Польшийн хилийн асуудал, тэрчлэн “Хойд урсгал-2” хийн хоолойн асуудалд онцгой анхаарал хандуулан ярилцжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн албанаас мэдээлснээр хоёр улсын Ерөнхийлөгч “Хойд урсгал-2” хийн хоолойг аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзээд тус төслийг тууштай эсэргүүцэх байр суурьтай байгаагаа бататгажээ.

“Газпром” энэ сарын 8-нд “Хойд урсгал-2”-ын бүтээн байгуулалтын ажил дууссан, хоолойгоор хий дамжуулж эхлэхэд аль хэдийн бэлэн болсон гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хийн хоолойн байгаль орчинд ээлтэй байдал болон Украины хий дамжуулах системийн талаар ярьсан билээ.

ОХУ мөн “Хойд урсгал-2” хийн хоолойг ашиглах зөвшөөрлийг Герман болон Европын Холбооноос өгвөл Европын зах зээл рүү нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтийг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэжээ. ОХУ шинэ хоолойгоо ашиглах зөвшөөрөл авч байж нэмэлт хий нийлүүлэх улс төрийн наймаа хийх сонирхолтой байна гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын төрийн өмчит “Газпром”-ын эзэмшилд байгаа, Европын хэд хэдэн компанийн хөрөнгө оруулалттай, 1225 км-ийн урттай “Хойд урсгал-2” хийн хоолойг 2015 оноос Польш, Украиныг тойруулан, Балтын тэнгисийн ёроолоор тавьж эхэлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top